Цэцэрлэгийн тоог яаралтай нэмэх шаардлагатай байна
2012-08-23

Хичээлийн шинэ жилийн нээлт эхлэхэд  долоон хоног үлджээ. Энэ жилээс  нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүд бүртгэлээ нэгдсэн нэг журмаар явуулах саналын дагуу өчигдрөөс эхлэн цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхэлсэн. Бүртгэл энэ сарын 22-24-ны хооронд  ажлын 09.00-17.00 цагийн хооронд болох бөгөөд  гурван хоногийн турш үргэлжлэх юм. Цэцэрлэгийн бүртгэлийн  ажил хэрхэн явж байгаа талаар Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгээс  энэ талаар тодрууллаа.   -Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг нэгдсэн нэг журмаар бүртгэхээр болсон. Танай цэцэрлэгийн хувьд бүртгэлийн ажил хэрхэн явагдаж байна? -Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын газраас заавар  чиглэл өгсний дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгүүд 22-24-ний хооронд 09.00-17.00 цаг хүртэл бүртгэлээ явуулж байна.  Энэ журмаар манай цэцэрлэгийн хувьд ч мөн адил бүртгэлээ хийж байна. Бүртгэлийн эхний өдөр бид хуучин хүүхдүүддээ бүртгэж байна. Эцэг эхчүүдийн хувьд бүртгэлийн ажилд нэлээн идэвхтэй хандаж байна. Манай бүртгэл дээр ямар нэг хэл ам гараагүй хэвийн явж байна. -Цэцэрлэгийн бүртгэлийн хувьд сайн муу элдэв яриа жил бүр гарч байдаг. Энэ жил ч мөн адил гарч байна. Гэр хорооллын зарим цэцэрлэг нэг хорооноос 15 хүүхэд бүртгэж байгаа асуудал гарсан? -Манайх Чингэлтэй дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Ер нь гэр хороолол болон захын хороололд цэцэрлэг дутмаг байдгаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо нэлээд байдаг. Манай цэцэлэгийн хувьд олон төрлийн арга хэмжээг авч байна. Жишээ нь хувилбарт сургалт явууллаа. Энэ нь сургуулийн өмнөх боловсролыг дүйцүүлэх сургалт гэсэн үг. Нэг ангид 40-50 хүүхэд орж байна. Энэ жил нэг ангид 40-өөс  дээш хүүхэд авч болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Гэсэн ч энэ тоог бид давуулж авахаас өөр аргагүйд хүрээд байна. Жил бүр  хүүхдийн тоог хэтрүүлж авдаг байдал давтагддаг. -Хамран сургах тойргийн  бус хүүхэд  арын хаалганы хүүхэд бүртгэдэг гэсэн шүүмжлэл  нэлээн гардаг? -Харьяалалын бус хүүхэд бүртгэсэн тохиолдол гараагүй. -Жил бүр цэцэрлэгүүдэд урсгал засвар хийдэг. Танай цэцэрлэгийн хувьд засварын ажлаа хийж дууссан уу. Хүүхдээ хүлээж авахад бэлэн болсон уу? -Засварын хувьд жил дамжаад л засвар хийгддэг. Ирэх онд цэцэрлэгт хийх ажлууд, хэрэгтэй байгаа зүйлүүдээ бичээд саналаа хүргүүлдэг боловч хэрэгжиж батлагдах нь бага байдаг. Ний нуугүй хэлэхэд цэцэрлэгүүдийн өнгө үзэмж сайжирч байгаа нь гадаадын байгууллагуудын төсөл байдаг. Мөн эцэг эхчүүдийн маань тус дэм их. -Сүүлийн жилүүдэд  улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхолтой болжээ? -Захын хорооллын хувьд  хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжтой айл өрхийн тоо хэд байгаа билээ. Боломжтой айл өрх л хүүхдээ төлбөртэй цэцэрлэг яслийг сонгодог. Дээрх хоёр хорооны хүүхдүүдийн бүртгэлээс харж байхад 80 хувь нь наймаа хийдэг. -Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсөв энэ жил нэмэгдсэн үү? -Одоогоор өөрчлөлт орсон талаар бидэнд тушаал ирээгүй байна. -Жил бүр цэцэрлэг яслийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл авдаг. Энэ жил хичээлийн хэрэглэлд өөрчлөлт орсон. Ямар өөрчлөлт орсон юм бол? -Боловсролын сайдын  тушаал байдаг. Эцэг эхээс авах сургалт ариун цэврийн хэрэгслийн жагсаалт батлагдсан байдаг. Энэ жагсаалт нь энэ жилээс өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн тушаал бидэнд одоогоор ирээгүй байна. Ирэх сардаа багтаад гарах байх. -24 цагийн цэцэрлэг нээх боломж хэр байна? -Мэдээж шаардлагатай. 24 цагийн цэцэрлэг нээвэл эрэлт хэрэгцээтэй л байна. Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин
1say100d:
metal ilruulegch zarna tsoo shine. zagwar MD3006. 1say100d. utas: 94091540
2012-08-23
Монголд шинээр барьсан Тусгаар тогтнолын ордонд хүүхдүүдээ аваачиж үнэгүй өдөр өнжүүлцэгээе. Тэнд чинь Монгол ард түмнээ гэсэн сэтгэлтэй намынхан байгаа.
2012-08-23
Тусгаар тогтнолын ордон улсын төсвөөр МАНгарууд барьж байхаар захын хороонуудад цэцэрлэг барих байсан юм.Орон нутгийн сонгуульд МАНгаруудад өгвөл бас ийм байдалд орох болно.Болдэнх
2012-08-23