Төлбөртэй зогсоолын тоог нэмнэ
2012-08-24

НИТХ-ын хурлаар гурав байсан төлбөртэй зогсоолын тоог 24-өөр нэмэх шийдвэр гаргасан юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн 3 эмнэлэг, Энэбишийн гудамж, ХААЯ гэх  мэт 24 газарт нэмж төлбөртэй зогсоол хийхээр болжээ. Зогсоолуудыг ажлын найман цагаар ажиллуулах ба төлбөрийн хувьд дунджаар нэг цаг нь 1000 төгрөг байх гэнэ. Харин ажлын цаг дуустал төлбөртэй  зогсоолд машинаа тавихыг хүсвэл өдөрт найман мянган төгрөг төлөх ёстой аж. Учир нь төрийн болон худалдааны байгууллагуудын гаднах автозогсоолд тухайн байгууллагын ажилчдын машиныг зогсоохыг хуралдаанаар мөн хориглосон билээ.

Э.Сувд  
Shuud.mn
Сонин хачин