"Зоос"-ын удирдлагуудыг өнөөдөр шүүнэ
2012-08-24

“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болно.Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаад байгаа. Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Зоос банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг гэм буруутай нь нотлогдоогүй билээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Bat erd:
ene huuhnii utsiig ogooch
2012-08-24
irgen:
yag ynen shuu ter TUZ-iin darga hujaa zuv zygeer ungurnu gej yu bsan yum be bas busad hobogdogch nariig dahin shalgah heregtei shu shine ih hyrliin dargaa uuniig zaaval sonortoo avaarai Zoosiig ungasan hun ni TUZ darga Gyitsetgeh zashiral 2 shuu dee
2012-08-24
болд:
яахаараа ТУЗ-ын дарга нь холбогдолгүй байдгийм улсын хөрөнгө идчихээд
2012-08-24