БНСУ: Apple, Samsung-ийн патентын маргааныг шийдвэрлэлээ
2012-08-24

Ухаалаг гар утас, таблетын зах зээлд тэргүүлэгч Apple болон Samsung компаниуд зохиогчийн эрх зөрчсөн гомдлоор бие биенийгээ шүүхэд өгөх болсон билээ. Компаниуд хоорондын маргаан АНУ-д шийдвэрлэх шатандаа явж байгаа бол БНСУ дахь маргааны шийдвэрийг шүүгч танилцуулсан байна. Шүүх хоёр талын хэд хэдэн бүтээгдэхүүнийг тус улсад худалдаалах эрхэнд хязгаарласан хориг тавьсан юм. Шүүхийн дүгнэлтээр АНУ-ын Apple компани Samsung-ийн хоёр зохиогчийн эрхийг, харин БНСУ-ын компани Apple-ийн нэг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн байна. Худалдааны хориг Apple-ийн бүтээгдэхүүн iPhone3GS, iPhone4 болон iPad, iPad2 таблетуудад хамаарах юм. Мөн Samsung-ийн Galaxy SI, SII гар утас болон Galaxy Tab, Galaxy Tab 10.1 таблетуудад хамаарна. Шүүхийн шийдвэрээр Apple 40 сая вонныг, Samsung 25 сая вонныг өрсөлдөгч компанидаа өгөхөөр болжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
apple 40sh iphone ogool nogooh nierguulj 25 sh galaxyS3 ogool boloo ain naad toogoo harj bgaach
2012-10-17
iim baga mongo uu
2012-08-24