Дасгалжуулагч нарыг шагналаа
2012-08-24

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан хүн төрөлхтөний эв нэгдэл, спортын их баяр, зуны ХХХ олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдыг дасгалжуулж, Монгол Улсын нэр хүндийг  олон улсын тавцанд өндөрт мандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүст шагнал гардууллаа.

Үүнд: Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монголын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Шаравын Бат-Орших, Женко клубийн жүдо бөхийн дасгалжуулагч Гүрсэдийн Энхбаяр, Булган аймгийн биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, жудо бөхийн багш, дасгалжуулагч Шаравжамцын Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний Олимпийн хорооны боксын холбооны дасгалжуулагч Дашмаагийн Батмөнх нарыг тус тус шагнав.

Мөн Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан, Монгол Улсын Хүний гавъяат эмч цолоор БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Чулууны Насанбатыг, Сүхбаатарын одонгоор Тагнуулын Ерөнхий газрын харъяа Эрч спорт хорооны боксын дасгалжуулагч Цэрэндорж Амаржаргалыг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч Аабатын Гантулга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн биеийн тамирын багш Дэмбэрэлийн Дондов, Орхон аймгийн Хангарьд клубын багш, дасгалжуулагч Ваанчиг Сумъяасүх нарыг, Алтангадас одонгоор Үндэсний шигшээ багийн боксын дасгалжуулагч Эрдэнээгийн Сайнбилэг, Монголын Үндэсний Олимпийн хорооны хуулийн зөвлөх Батсүхийн Наранцэцэг, Биеийн тамир спортын газрын их эмч Нацагийн Эрдэнэцэцэг, Жүдо бөхийн Улаан гутал дэвжээний дасгалжуулагч Юнрэнгийн Баттогтох, Биеийн тамир спортын газрын, бага эмч Оросоогийн Цэрэнжав нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Пүрэвсамбуугийн Тунгалаг, Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Баярсайханы Баяртуяа нарыг тус тус шагнав.

Shuud.mn
Сонин хачин
oponxiilogchoo ta tep bop apictai mongoloop stollogdoj yabdag mongoliin eejiin caixan xvmvvjiltei mongoliin xamgiin xaiptai tamipchin apd tvmen gabyat stol ogood bgaa monxepdenend xezee xodolmopiin baatap stol ogox gej bna aaaa ta eponxiilegch baigaa xygstaandaa ogoopoi niit bien tamip cfoptiixond byap xvpgii
2012-08-24
baagii:
eronhiilogch zov hvndee gaviyat ogoogvi bna.togstsogt.n bagsh A gantulga gaviyat tsol avah eostoi hvn shde.tegsen ogoogvi bhin.
2012-08-24
ene Otgontsagaan Nasanbat 2g Zaagaa darga l chirch yavaa um shuu dee. sain hunii ner nuuriig bodoj baih herehtei dee
2012-08-24
Aldar sport xorooni boxin dasgaljuulagch A.Gantulgad bayar xurgie.
2012-08-24
Nasaad:
Nasaa da bayar hurgie.
2012-08-24