Автозамын ачааллыг бууруулах зорилгоор Хотын дарга захирамж гаргалаа
2012-08-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл замын ачааллыг буруулах зорилгоор дараахь захирамжийг гаргаад байна. Нэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай. 1.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэл Улаанбаатар хотын зарим замуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавих; 1.2. Автозамын хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтныг авч ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангах. Хоёр. Энхтайваны өргөн чөлөө замын 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх хэсэгт зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг зорчуулах, нийтийн тээврийн үйлчилгээний замналыг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тэмдэг, тэмдэглэл хийх, цаашид тусгаарлах хашлага тавих зураг төслийг боловсруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж 2013 оны нийслэлийн төсвийн төсөлд тусгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай. Гурав. 2012 оны 8 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Худалдаа үйлчилгээний томоохон төв, захын үйлчилгээний цагийн хуваарьт нэгдүгээр хавсралтаар өөрчлөлт оруулан баталж, мөрдүүлж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад, тэдний үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс /Ж.Долгормаа/-т тус тус үүрэг болгосугай. Дөрөв. Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад, зогсоолын талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн цагдаагийн газар /Ө.Энхтөр/-т тус тус даалгасугай. Тав. Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг зохион байгуулахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д даалгасугай. Зургаа. Улаанбаатар төмөр замыг хот орчим, хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжийг Төмөр замын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран судалж, санал боловсруулж, 2012 оны 10 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д даалгасугай. Долоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Баатархүү/-д, Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т тус тус ДААЛГАХ нь: 7.1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээл болон хүүхдийн цэцэрлэгүүдийн эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах арга хэмжээ авах; 7.2. Хоёрдугаар хавсралтанд дурьдсан сургуулиудын сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах; 7.3. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж сурагчдын цүнх, хувцсыг гэрэл ойлгогчтой болгох ажлыг зохион байгуулах. Найм. Сургууль, цэцэрлэгийн ойролцоох автозамуудад хурд сааруулагч хийх, тэмдэг байрлуулах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар баталж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай. Ес. Орон сууцны хороолол доторх автомашины хөдөлгөөний орц, гарцыг хаасан хашаа, хаалтыг чөлөөлөх “Хашаа” арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /М.Буяндэлгэр/-нд даалгасугай. Арав. Автомашины төлбөртэй зогсоол байгуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө оруулалтаар хийлгэх журмыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай. Арван нэг. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд мэдээлэх, сурталчилгааны самбаруудыг ашиглан улсын дугаараар хөдөлгөөнд оролцох хязгаарлалтын талаархи мэдээллийг байршуулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг хэвлэл, радио, телевизээр сурталчилах ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /н.Оюунбат/-нд тус тус даалгасугай. Арван хоёр. Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын гэрээний үүрэг, стандартын шаардлагыг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т даалгасугай. Арван гурав. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахад шаардагдах 1 тэрбум 778.2 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн давсан орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй. Арван дөрөв.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дөрөвдүгээр хавсралтаар баталж, гүйцэтгэл үр дүнг 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Худалдаа үйлчилгээний газруудын нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Байршил

Амрах өдөр

Ажиллах цаг

Эхлэх цаг

Дуусах цаг

1.

Нарантуул ОУХТөв

Нарантуул ХХК

БЗД 14-р хороо

Мягмар

12:00

21:00

2.

Өгөөмөр

Даймонд ХХК

БЗД 14-р хороо

Лхагва

12:00

21:00

3.

Сандей

Сандей плаза ХХК

БЗД 14-р хороо

Даваа

10:00

22:00

4.

Цайз зах

-

БЗД 19-р хороо

Лхагва

10:00

19:00

5.

Цайз захаас – Да хүрээ – Шархадны зам дагуух үйлчилгээ

-

БЗД 14, 19 дүгээр хороо

Даваа

14:00

22:00

6.

Меркури худалдааны төв

Гурван эвтэн ХХК

СБД 3-р хороо

Даваа

11:00

20:00

7.

Хар хорин зах

Чингэс трейд

БГД 20-хороо

Даваа

07:00

15:00

8.

Бөмбөгөр – 1

Эрдэнэбулган ХХК

ЧД 2-р хороо

Даваа

07:00

15:00

9.

Содон төв

Эрдэнэбулган ХХК

ЧД 2-р хороо

Пүрэв

11:00

20:00

СУРАГЧДЫГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАЛТТАЙГААР ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ

ДҮҮРЭГ

Д/д

СУРГУУЛЬ

Чингэлтэй

1

“Олонлог” дунд сургууль

2

“Диана” сургууль

Баянзүрх

3

Орос 14-р сургууль

4

Плехановын нэрэмжит сургууль

5

“Эрэл” сургууль

6

“Шинэ Монгол” сургууль

Баянгол

7

“Радуга” сургууль

8

38-р сургууль

Хан-уул

9

“Американ” сургууль

10

Internatinoal school

Сухбаатар

11

1-р дунд сургууль

12

“Сант” сургууль

13

“Орчлон” сургууль

14

Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль

15

Монгол Орос ын хамтарсан сургууль

16

Улаанбаатар Элит Сургууль

17

Hobby сургууль

18

“Шинэ үе” сургууль

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙРОЛЦООХ АВТОЗАМУУДАД ХУРД СААРУУЛАГЧ ХИЙХ, ТЭМДЭГ БАЙРЛУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

Байршил

Тоо ширхэг

Өртөг

1

Дарь-Эхийн замд 102-р сургуулийн орчимд

2

8,429,000

2

Энхтайваны өргөн чөлөө, 14-р сургуулийн хойд замд

2

19,334,803

3

Дамдинсүрэнгийн гудамж, 15-р байрны урд замд

2

6,610,483

4

БЗД-ийн 4-р хорооны хорооллын доторхи замд

2

4,792,723

5

Амгалангийн зам, "Оргил" худалдааны төвийн хойд замд

2

12,972,643

6

Хүүхдийн хаяг тогтоох газрын зүүн замд

3

9,791,563

7

Чимэд-Осорын гудамж, 65-р цэцэрлэгийн зүүн замд

2

6,610,483

8

3,4-р хороолол, "Танан" хүнсний захын урд зам

2

6,610,483

9

Төмөр зөмын цагдаагийн хэлтсийн зүүн замд

2

6,610,483

10

Хасбаатарын гудамж, 13-р сургуулийн арын замд

2

6,610,483

11

19-р сургуулийн хойд зам, "Энхжин" худалдааны төвийн урд замд

2

6,610,483

12

СБД, 7-н буудлаас 32-н тойрог, 7-н буудлаас цагдаагийн пост хүрэх замд

6

14,790,403

Нийт

29

109,774,033.00

Shuud.mn
Сонин хачин
bb:
zuv zuv batuul dargaa demjij bna. 7 honogtoo zuvhun gants odor shdee humuusee.
2012-09-28
unee xaraach ee:
xurd saaruulagch chini ymar unetei yum ve.1xurd saaruulagch metr ni usreed 100000 bolnoo.ergej xaraach
2012-08-25
Zochin:
Saikhan zuil hiij bain amash ikh bayarlalaa.Tsaashid ch shantrahgui ajilaa sain hiine gedegt irtej baina.Ursgal soroj baigaa bolon tsagaan shugamnaas heterch yawaj baigaa jolooch nariig ikh hemjeegeer torgomoor baina.5000 torguulchaad l dahiad l nogoo uildelee hiij baigaa tiim bolohleer toguul ni ikh baiwal dahij tiim uildel hiihgui
2012-08-25
happy:
zuv yum hiij bna aa tsaashid ch sularch bolohgui shuu Batuul eeeeeeeee ih yum hiigeerei amjilt husie ok
2012-08-25
жолооч:
нэг хурд сааруулагч дунджаар 3,8 сая төгрөгийн үнэтэй байдаг юм уу...?
2012-08-25
mongol:
Bi gadaadad udaan hugatsaagaar amidarch bigd irsn,gehdee manaih shig ajildaa mashinaara yavdaggui shdee,tend mashingui hunch ajlaa amjuulhar niitiin teever baidag,hotiin shine udirdlaguud mash zuv aj;laa ehelj bna sh dee,yahaaraa gants ,2 hunii setgeld niileh heregtei yum be.Ard tumnee bodyo.Manai abtobusnii uilchilgee ikh saijirsn bna aa,olon zigleld yabj bna lee,tegeed soyoliig nevtruulhiig ikh hicheej bihd huv' humuus n' tuslah estoi sh dee,bid oluulaa temtsbel amjiltand huernee,ene zahiramjiin ur dung 11-r sar gehed l sonsoh yum bnaa,harin humuus hurgeh talaaraa ikh anhaarah n' chuhal bna aa,surtalchilgaa chuhal,ta min; ee ur huuhdee bodoj ,uls ornoo hugjuulehed uchuuhen ch gesen setgel gargaachee,hedii boltol hubia hicheej,dovoo sharluulah yum bee,Bat-uul bolon hamtran zutgegch nart amjilt husie.
2012-08-25
жолооч:
нэг хурд сааруулагч дунджаар 3,8 сая төгрөгийн үнэтэй байдаг юм уу...?
zochin:
ajliin gazart ni turiin alban haagchdiin mashin zogsoh bolomjgui bolno gehed l ted mashin unaj ugaasaa chadahgui shuu dee, tiimees horigloh zaalt shaardlaga baihgui, harin zogsoold ni hyanalt tavih heregtei
2012-08-24
uhaantai tsetsen:
hunii heregtsee gej gantshan chinii heregtseeg heldeggui yum, chanartai zamiig chini neg udriin dotor barichihdaggui yum, zamuud achaallaa diilehgui baigaag teneg bish l bol oilgoh l heregtei, chi zamiig shuniin dotor barichihdag bol chi uhaantaigaaraa hiivel yaasan yum be
2012-08-24
Дурак Батүүлд:
Хүний хэрэглээг хязгаарладаг ямар тэнэг шийдвэр вэ. Хотын ойр, дунд, урт хугацааны оновчтой төлөвлөлт, хээл хахуульгүй инженерийн үндэслэлтэй чанартай зам байхад болно шүү дээ. Ээ хөөрхий, аргаа барсан хүүхэд аавынхоо толгойг маажнаа гэж.
2012-08-24
uhaantai tsetsen:
hunii heregtsee gej gantshan chinii heregtseeg heldeggui yum, chanartai zamiig chini neg udriin dotor barichihdaggui yum, zamuud achaallaa diilehgui baigaag teneg bish l bol oilgoh l heregtei, chi zamiig shuniin dotor barichihdag bol chi uhaantaigaaraa hiivel yaasan yum be
irgen:
ogloo 7 tsagaas bombogordeer hen irj ireh ve??? humuus 4 5 tsagaas ajlaa taraad irdeg shu dee
2012-08-24
Bad:
Arai l untie Hurd saarulagch bn da jaahan bolmoor iim daa
2012-08-24
арай ганц хурд сааруулагч 2 500 000 төгрөгний үнэтэй юм биш биз дээ
2012-08-24
их л зөв эхэлж байна улаанбаатар чинь 1сая гаруй хүнтэй хот шүү дээ хатуу дэг журам яах аргагүй хэрэгтэй хүсэхэд хаусны газар өгч хөдөө маягийн хот битгий болгоорой
2012-08-24
ОРШИН СУУГЧИД:
СБД-ИЙН 5 ХОРОО ХУУЧИН ТЭЭВРИЙН ТОВЧООНЫ АРЫН БАЙР 2 ,5-Р БАЙРНЫ ДУНД ХҮН БИТГИЙ МАШИН ЯВАХАД ХЭЦҮҮ УЧИР НЬ ТЭНД БАДАМЖУНАЙГИЙН АЧЛАЛ КОМПАНИЙ БАГА НУУР ЛУУ ЯВДАГ МАШИНУУД БӨӨГНӨРЧ ЗОГСЧИХООД БӨӨН ЗАМЫН БӨГЛӨӨ ДЭЭР НЬ БАГА НУУР ЯВАХ ХҮМҮҮС ЦУГЛААД БАЙРНЫ ХҮҮХДИЙН ТОГЛООМОН ДЭЭР СУУЧИХНА БАС АРХИДНА ХАЖУУГААР НЬ БИД ХӨДӨӨНИЙ ГЭСЭН ШИГ ХАШАА ХАЙС РУУ ШЭЭНЭ БААНА ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ
2012-08-24
duka:
humuus odoo, surtei sh dee, bi 2 huuhdee avtobusand suusaar baigaad l gargasan, muudsan um alga l bna, chi hervee tegehiig husehgui bga bol, temsteh heregtei, avtobus tsever bailgah , tohilog bolgoh, er n bol jaahan zovood uz, tegeed mongol uls hugjinu, bid denduu ongiroo tsamaan bna, Bat UUliig demjij bna
2012-08-24
bu:
zuv zuv demjij bna ingeh heregtei tseglehgui bol ezengui mal shig bna mash zuv uur ih zuil hiigeerei Bat-uul dargaa
2012-08-24
Энэ чинь харин тэнгэрээс унаад ирсэн нөхөр байна даа. Муу хүнд сурталтан чинь өөрийг нь машинаар явуулахгүй гэсэн чинь боож үхэх гэж байх шив. ккк
2012-08-24
mng:
uguiee tur hugatsaandaa boloh asuudal bna gehdee arga yadarsan archaagui humuusiin arga yumdaa gehdee baatar dargad maani buruu baihgui ldee , 1 sanal bna !.bumbugur uulzwar 2.tasganii owoo 3. zuun baruun 4 n zamdaa mashinii nuhun bolon guuren garts hiichwel naad asuudal chine zohitsuulagdana gej battai helmeer bna
2012-08-24
duka:
humuus odoo, surtei sh dee, bi 2 huuhdee avtobusand suusaar baigaad l gargasan, muudsan um alga l bna, chi hervee tegehiig husehgui bga bol, temsteh heregtei, avtobus tsever bailgah , tohilog bolgoh, er n bol jaahan zovood uz, tegeed mongol uls hugjinu, bid denduu ongiroo tsamaan bna, Bat UUliig demjij bna
Хаах тэнэгтдэг байншдээ. Өчнөөн жирэмсэн бас нялх нойтон хүүхдүүд, хөгшид бүгд нийтийн тээвэр ашиглаж байншд.Хүн болгон чам шиг баян эхнэр чинь машинтай хүүхэд чинь машинтай хөгшид чинь машинтай гэж бодож байна.Би ч гэсэн жирэмсэн автобусанд суудаг тэглээ гээд үхээгүй байна за юу. Тэнгэрээс унаад ирсэн юмуу хаашааийн
2012-08-24
go go go:
toriin alban haagch zaaval avtobusaar yavna gesen zaaltiig haigaad olsongui
2012-08-24
zochin:
ajliin gazart ni turiin alban haagchdiin mashin zogsoh bolomjgui bolno gehed l ted mashin unaj ugaasaa chadahgui shuu dee, tiimees horigloh zaalt shaardlaga baihgui, harin zogsoold ni hyanalt tavih heregtei
Иргэн:
Манай жирэмсэн эхнэр тэгээд юугаар ажилдаа явах болж байна аа? Автобус бол нисдэг авс, өчнөөн төчнөөнөөр нь аваар осол гаргадаг. Дээр нь жолооч нар нь хаа сайгүй давхидаг бас хаа хамаагүй тооромж дардаг. Бага насны хүүхэд маань яаж автобусаар явах вэ? Наад захын ариун цэврийн шаардлага хангахгүй, ханиад томуунаас эхлээд өвчин эргээд салахгүй. Өндөр настай аав ээж маань тэгээд яах вэ? Тэд ч гэсэн хүн, өөрийн унаа тэргээ унаад явах эрхтэй. Бурууг биднээс биш чанаргүй зам барьдаг компаниуд, хахууль авдаг төрийн албан хаагчаас хайвал ямар вэ? Та өөрөөр үлгэр үзүүлээд ямбатай ярвайсан эхнэрээ автобусаар зөөгөөд үз. Зуд болвол нохой зоолно, зовлон ирвэл лам таргална гэдэг шиг, хэдэн цагдаа нар замын түгжээг зохицуулах биш хэдэн машин торгож халаасаа түнтийлгэх юм биз дэ. Чамайг сонгож болсон юм чинь, зайлуулж бас болох байлгүй дэ. Зүгээр байхад зүгээр л байгаараа да
2012-08-24
Энэ чинь харин тэнгэрээс унаад ирсэн нөхөр байна даа. Муу хүнд сурталтан чинь өөрийг нь машинаар явуулахгүй гэсэн чинь боож үхэх гэж байх шив. ккк
Хаах тэнэгтдэг байншдээ. Өчнөөн жирэмсэн бас нялх нойтон хүүхдүүд, хөгшид бүгд нийтийн тээвэр ашиглаж байншд.Хүн болгон чам шиг баян эхнэр чинь машинтай хүүхэд чинь машинтай хөгшид чинь машинтай гэж бодож байна.Би ч гэсэн жирэмсэн автобусанд суудаг тэглээ гээд үхээгүй байна за юу. Тэнгэрээс унаад ирсэн юмуу хаашааийн
irgen:
toriin ajlig mon 7.00 ehluuleech, yahaaraa bayan ailin huuhduud tusgai surguuliin awtobusaar yawdag, yaduuchuudiin huuhduuded tiim awtobus baihgui baidag um be?????
2012-08-24
Сүрэн:
9 дүгээр заалт чинь маш чухал байна. Хорооллын дотор явж болох замыг хаасан саад, хашаа, гарааш их байгаа. Жишээ нь Американ дэнж хороололоос Цайзын, эсвэл зуслангийн чиглэлд явахад заавал зүүн 4 замын уулзвараар гарч байгаа. Учир нь шууд хойшоо гарч болох замыг хаагаад хашаа, гарааш барьчихсан байгаа юм. Энэ замыг л нээхэд зүүн 4 замын ачаалал зохих хэмжээгээр буурах байхаа.
2012-08-24
тамир:
Яам, татварын алба, агентлагуудын төрийн албан хаагчдыг өглөө 7-с ажлаа эхлүүл.тэр хэрээр ажил ч амжина.Угаасаа 4-с хойш ихэнхи нь ажил дээрээ байдаггүй ш дээ. Хууль шүүхийнхэн 10-с, тэдний шийдэж байгаа асуудал нь олон нийтийн өдөр тутмын ажилд шууд нөлөөлдөггүй угаасаа хуулийн хугацаа гээд асуудлыг хойш тавьдаг,Их дээд сургуулийн оюутнуудыг 8-с, бага сургуулийг 10-с, гэх мэтээр цагийн хуваарийг өөрчилөхөд л хотын бөглөрөөс алга болно. Үүнд бас л хууль хэрэгтэй юу эсвэл Бат Үүлд хэлэх хэрэгтэй юу. Хариу бич
2012-08-24
Иргэн:
Бат-үүл даргаа, баярлалаа
2012-08-24
go:
zuv zuv . emh jurmand oroh tsag n bolsoon. huduugiin tald bish ih hotod amidarch bgaa humuus shuudee bid
2012-08-24