Нийслэлчүүд тавтай өвөлжих боломж бүрдлээ
2012-08-26

Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд хийж байгаа засвар, шинэчлэл 82.5 хувьтай, халаалтын зуухны их болон урсгал засвар, шинэчлэлийг 10 дугаар сарын 1 буюу халаалт эхлэхэд бүрэн дуусгасан байхаар ажиллаж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн хөрөнгөөр хийх урсгал засвар үндсэндээ дууссан бол төсвийн 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 113 км кабель шугамын өргөтгөл, шинэчлэл 65 хувьтай байна. Гэр хороолын хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 10 гэхэд бүрэн дуусах нь.  Тэгвэл ус хангамж, ариутгах татуургын засвар 85 хувьтай, Сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн их, урсгал засварт  нийт 5,3 тэрбум төгрөгийн 105 ажил хийхээр төлөвлөсний 74 нь бүрэн дуусч, 31 нь ид үргэлжилж байна. Засварын ажил дунджаар 88 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ өвөл нийслэл хот цас, мөс хайлуулахад зориулж 345 тонн бодис, 500 м/куб элс, 600 тонн давс нөөцлөх ёстой. Нийт нөөцийн 35 хувийг татан авсан. 10 дугаар сарын 1 гэхэд дүүргүүд нөөцөө бүрэн бүрдүүлэх юм байна. Бүхэлд нь дүгнэхэд нийслэл хот 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэлээ 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн базааж дуусна. Дулаан, цахилгааны эх үүсвэрээс шалтгаалсан ямар нэгэн осол, аваарь гарахгүй бол нийслэлчүүд тавтай өвөлжих боломж бүрдээд байна. Цаашид хот төлөвлөлт, барилга, замын нэгдсэн бодлого явуулах үүднээс хотын инженерийн байгууламжийг Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэх саналтай байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
nil utaan dund yag tavtai uvuljinu du
2012-08-28
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-26