Нийслэлийн удирдлагууд автобус баазын ажилтай танилцлаа
2012-08-27

Өнөө өглөө  06.00 цагт  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Захирагчийн ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер Ч.Бат, нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа, нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү, нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар нийтийн тээврийн үйлчилгээний зургаан баазын үйл ажиллагаатай танилцсан юм. Хотын дарга нийтийн тээврээр үйлчлүүлэхийн зэрэгцээ үйлчилгээний зовлон бэрхшээлтэй биеэрээ танилцаж байгаа юм. Түүнчлэн цаашид ямар арга хэмжээ авах талаар мөн санал бодлоо солилцлоо. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин