Улстөрчдөд хүн чанар байдаггүй
2012-08-29

Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимаа дандаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэв. Засгийн газрын 19 гишүүний Зам тээврийн сайд А.Гансүхээс бусад нь парламентын халуун тогоон дотроос томилогдлоо. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маань тэдэнд өдөр болгон 12 цаг ажиллана, бас бямба, нямд амрахгүй, ээлжийн амралт гэж ярилтгүй гэсэн хатуу болзол тулгасан. Бодвол хүлээж авсан юм байлгүй, босч зогсоод нахилзаад л байсан. Хоногийн 24 цагийн талд нь засагт хүчээ өгөхөөр үлдсэнийг нь төрд зориулж чадах бие, оюуны  тийм их дундаршгүй бяртай хүмүүс юм болов уу. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Ерөнхий сайддаа, танхимын гишүүдээ эрхэм гишүүдээс хөндийхөн бүрдүүлэх, тойрогт нэр дэвшээд унасан хүнийг сайдын суудалд суулгаад яахав хэмээн захиж байсан юм. Гэвч Н.Алтанхуяг Засгийн газраа амь бөхтэй болгохын тулд УИХ-ын гишүүдээр аминдаа бөхлөв. Түүний толгойд 1998 онд “Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газрыг парламентын намууд хавсайдаад авч хаясан гунигт түүх гүнзгий ул мөр үлдээсэн бололтой. Гэхдээ тухайн үед МҮАН, МСДН, МАХН ханцуй шамлаж, Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг гажуудуулсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсны дараа ч хоёр засаг огцорч байсан гашуун сургамжийг мартаж болохгүй. Юу нь гашуун байсан бэ гэхээр улстөрчдийн хүн чанар хөлийн хуруу шиг байсан юм. 1998 оны дөрөвдүгээр сард МҮАН-ын чуулганы хуралдаан дээр М.Энхсайханы танхимын хувь заяа дээсэн дөрөөн байхад Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав хоёр санал хураалтаас бултаж, Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэл эсрэг санал өгснөөр уруудах зам нь шулуудаж билээ. Түүнээс хоёр хоногийн дараа УИХ-ын чуулган ердөө 60 гишүүнтэй хуралдаж, 59 гишүүн Засгийн газрыг огцруулах кноп дарахад ганцхан хүн сөрж үлдсэн нь Х.Дашзэвэг байв. Тэрээр сэтгүүлчийн асуултад, арай ч 100 хувийн саналтай байж болохгүй биз дээ. Би Энхсайханыг хүнийх нь хувьд өрөвдөөд гэсэн нь дорхноо хэвлэлд гарсан байдаг. Хожим Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсныг хуурамч захидлаар татан унагахад Хууль зүйн сайд Л.Цогоос бусад нь урваснаар хуучин суудалдаа үлдэж байсан удаатай. Алдааг аль болох эрт залруулах нь улс төрийн соёлын илрэл мөн гэдэг. Ялсан намын цадах синдромтой улстөрчдийн 1998, 1999 оны нялхсын өвчин сэдрэхэд байг гэхгүй. Энэ өвчинд Үндсэн хуулиа 15 удаа өөрчлөх хүртэл Франц улс гүнзгий нэрвэгдэж байжээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, дэд сайд, яамдын төрийн нарийн бичгийн даргын статусыг элдвээр өөрчилж ирсэн тус орны сургамжтай туршлагыг дэлхийд чухал гэдэг юм байна. Туршиж үзээгүй хувилбар ч бараг үгүй ажээ. 1958 оны Үндсэн хууль батлагдахаас өмнө Францад Засгийн газрын гишүүд парламентын гишүүний бүрэн эрхийг хавсран гүйцэтгэж болдог, энэ байдлыг тэд олон жилийн туршид улайран хамгаалсаар ирсэн байна. Гэвч энэ нь эцэстээ олон удаагийн сонгуулийн хугацаанд парламентын дотор Засгийн газрын гишүүний албыг давхар хаших гэсэн шуналыг тасралтгүй буцалгаж, гүйцэтгэх засаглал байнгын хямралд автан, улмаар улс төрийн тогтворгүй байдал нийгмийг залхаахад хүрчээ. Сүүлдээ сайдын суудал нь парламентын гишүүдийн ээлжлэн суудаг жижүүрийн байр шиг, албан ёсны ротаци хийж буйгаас ялгаагүй шахам үзэгдэл болсон байна. Сайдын ажил үүрэг ч, парламентын гишүүний ажил үүрэг ч тал талдаа цалгардаж, гүйцэтгэх засаглалын танхим, хууль тогтоох парламент хоёр хос эрх, үүрэг бүхий гишүүддээ хариуцлага тооцох аргагүй болжээ. Яамд нь судлах, төлөвлөх, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах гэх мэт маш олон үүрэгтэй. Энэ бүхэн сайдын толгойд өөр зай үлдээдэггүй, Гэтэл дээр нь хууль боловсруулах, хэлэлцэх, батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих цаг наргүй ажил тосч байдаг. Иймээс Францад 1958 оноос Засгийн газрын гишүүн парламентын гишүүний бүрэн эрхийг хавсран гүйцэтгэхгүйгээр хуульчилсан байна. Мөн Үндсэн хуульдаа “Төрийн бусад албан тушаал эрхлэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, улсын мэргэжлийн байгууллагын албан тушаалыг эс хавсрах”-аар болжээ. Эдгээр заалтыг өнөөдөр ч гэсэн парламентат ёсыг бэхжүүлсэн сайн шинэтгэл авчирсан хэмээн үзсээр байна. Ерээд оны сүүлчээр ОХУ-ын Петрбург хотын дарга байсан Собчакын эхнэр телевизээр “хувийн сонирхол байхгүй гэж ярьдаг улстөрч бол хамгийн худалч байдаг” гэсэн нь хамгийн үнэн үгт тооцогдож байсан. Нээрээ хувийн сонирхолгүй гэж байгаа бол тэр хүн худалч гэдгийг бид ч мэдэж байгаа. Учир нь хүн болгон хувийн амьдралтай учраас хувийн сонирхол хэнд ч байдаг. Иймээс Засгийн газрын гишүүнээр томилогдсон  этгээдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу шалгах учиртай. Хэрэв тухайн салбарын сайдаар томилогдсоноор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхол үүсч болзошгүй эсэхийг хянан үзэж, уг этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил илт үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ. Тэгээд хуульд заасан холбогдох арга  хэмжээ авахуулж ажиллах нь хожимдсон ч гэсэн оройтоогүй байна. Тэд ингэхэд дээрх хуулийг анхнаас нь нийгэмд зөв ойлголттой, бодитой хэрэгжүүлэхийн тулд “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ээ өгсөн гэж үү. Хүн чанаргүй улстөрчид даахгүй мөртлөө булуу хурааж, төр засгийн ажлыг нураадаг. Тэр нь алдсан эрх мэдлээ булаацалдсаар байгаа МАН-ын хувьд сайхан идэш болж, сөрөг хүчний нэрээр УИХ дахь АН-ын урвагч фракцтай хавсран Засгийн газрыг өлхөн унагаж чадна. Хэрвээ Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгмийн төлөө тууштай зорьж байгаа бол УИХ цаашид хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг давхардуулж болдог заалтыг Үндсэн хуулиас авч хаях хэрэгтэй. Энэ алдааг давтсаар байх аваас Монголын төр хяналтгүй болж, УИХ Засгийн газрын дэргэдэх хуулийн хэлтэс болж жижгэрнэ. Хяналтгүй төр бол ардчилсан төр биш. Ийм төрийн нөхцөлд олигархиуд улам даварч, авлига цэцэглэдэг. Х.Ариунбаатар
Shuud.mn
Сонин хачин
а:
УИХын гишүүн ЗГын гишүүн байж болохгүй хууль санаачилж батлаачээ. УИХын гишүүд бол санаачлахгүй нь тодорхой шүү дээ.
2012-08-29
Нанаа:
Улс төрчид өө УИХ-ын гишүүн хийх ажилгүй бололтой. УИХ-ын гишүүний ажлыг давхар ЗГ-ын сайдын ажилтай хийнэ гэдэг байж болох уу. Тийм чухал 2 ажлыг нэг хүн яаж амжуулна аа. Тиймээс ЗГ-ын гишүүдийн 4-ний нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хууль санаачлах хэрэгтэй. Элбэгдорж санаачлах байх гэж найдъя.
2012-08-27
eronhiilogch ug ni ih zow ug helsen shu de
2012-08-27
Нанаа:
Улс төрчид өө УИХ-ын гишүүн хийх ажилгүй бололтой. УИХ-ын гишүүний ажлыг давхар ЗГ-ын сайдын ажилтай хийнэ гэдэг байж болох уу. Тийм чухал 2 ажлыг нэг хүн яаж амжуулна аа. Тиймээс ЗГ-ын гишүүдийн 4-ний нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хууль санаачлах хэрэгтэй. Элбэгдорж санаачлах байх гэж найдъя.
haha hun chanarttai baisan bol uls oron ali hediin hogjtson yaduural utaanaas oor yum yariad bj bh bsiin ghde odoo hun chanartai ANiin humuus arai olon suudal awsan bolohoor ene baidal oorchlogdono
2012-08-27
hun bolgon ijilhen bish hun chanartai uls torchid bas bailhgui yahaw de manaihan dandaa negniigee goochilj pbh yuma
2012-08-27
ХБӨМАРХИЗ:
АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ХАРГДАЖ БАЙНА
2012-08-27
UIH-iin gishuun Zasgiin gazriin gishuun baih ni ugaasaa huchin tuguldur baigaa 1992 onii Undsen huuliig zurchij baigaa shuu dee. Tiimees Altanhuyagiin zasgiin gazar huuli bus bolj baigaa yum.
2012-08-27
Beku:
ene zasgiin gazriig sain ajillana gedegt itgej bna aa
2012-08-27
irgen Bymbaa:
tiim shuu zasag tur maani evtei baij uls oron maani saihan hurguusei gej irgen huniihee hubid husch bna aaa
2012-08-27
Nergui:
tiim muuhai zuil buu boloosoi gej husch bna aaaa
2012-08-27
Tsogoo:
ene 4-n jildee zasgiin gazar erhem gishuud ur buteeltei ajillaasai bileee
2012-08-27
Zochin:
MAN-d l tiim sanaa bgaa baihaaa
2012-08-27
ter nyalh sengemuudee ali boloh als bailgaarai altaar huyaglasan yerunhii saidtaan!
2012-08-27
1 erhem turiin said, parlamentiin gishuun za tegeed bas bus uur uchnuun gazart burtgeltei bol 24 tsag ajillah ch bagadna. Iimd hagas, butengui ajillah ni neeree zuv yumuu daa. harin dan gants turiin alban haagch albatai olonhi yadiim bol doo huurhiis. gehdee ihenh ni davhar orlogiin eh uusvertei baidag biz uu
2012-08-27
иргэн:
Энд хүн чанарын тухай ярихын ч хэрэггүй. Зөвхөн 76хүн өөрсөддөө болон захиалагчдаа/гадаадын/ зориулан хуулиа өөрчилж чаддаг улс бол манайх шүү дээ Тиймгүй байсан бол 2,8 сая хүнийг энэ том газар нутаг, байгалийн асар их баялаг, 40 сая малаар дэлхийн хаана ч байхгүй жаргалтай амьдруулж болох л байсан. Сонгогч бидний болон Монгол хүний хэтэрхий идвэхгүй,дорой сэтгэлгээний гай , өнөөдөр л болж байвал маргаашийн төлөө тэмцэх чадвар даанч алга даа. Яриад бичээд байдаг мөртлөө хийж чаддаггүй улс шүү дээ бид чинь.
2012-08-27
ЗОЧИН:
тэдэнд хүн чанар байдаг байсан бол одоо бид утаагүй ажилтай ядаж жирийн амьдрах байсан шүү дээ даанч хүн чанаргүй юмнуудаас болж амьдрах эрхээ хасуулаад үхэх насаа ойртуулаад байж бна ш тээ
2012-08-27
монгол:
ЮУН ХҮН ЧАНАР ВЭ ЭДЭНД ЯДАЖ УЛАЙХ НҮҮР Ч БАЙХГҮЙ
2012-08-27
ТӨСӨЛ:
ер нь ард түмэн уих-ыг сонгосон юм уу засгийн газрыг сонгосон юм уу мэдэх ээ байлаа ЭНЭ УИХ-Д АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ 60 ХУВЬ Л БНА БУСАД НЬ НАМЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ЗАРИМ НАМ НЬ ОДОО БАЙХ ҮГҮЙ НЬ ШИЙДЭГДЭХ ГЭЭД БАЙХ ШИГ НАМ НЬ ТАРЧИХВАЛ НАМЫН ТӨЛӨӨЛЛӨӨР СОНГОГДСОН ГИШҮҮД АВТОМАТААР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ХАСАГДАХ ХУУЛЬ ГЭЖ БНА УУ БАЙХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХИЙГЭЭРЭЙ
2012-08-27
èðãýí:
ÌÓ-ûí Åðºíõèéëºã÷èéí ¿ãèéã ¿ë ¿éø¿¿æ áàéãàà Åðºíõèé ñàéääàà õàðèóöëàãà òîîöâîë ç¿ãýýð äýý
2012-08-27
p:
Парламентын гишүүн биш улсуудаас бүрдүүлсэн бол зүгээр байсан юм.Уг нь ерөнхийлөгч их зөв юм хэлсэн юм.Тэгсэн бол нөгөө бялуу горилогчдоо шингээхэд хэрэгтэй байхгүй юу.
2012-08-27