Италийн парламентын гишүүд олны нүдэн дээр зодолдов
2011-10-27

Италийн парламентын хуралдаан дээр зодоон болсон аж. Зүүний хүчний FLI намын парламентын гишүүн Клаудио Барбато Италийн хойд лигийн гишүүн Фабио Раньери нар ам зөрсөний улмаас олны нүдэн дээр шууд зодолдсон байна. Парламентын хуралдааныг орон даяар шууд дамжуулж байх үеэр энэ явдал болсон тул бүх италичууд үүний гэрч болсон байна. Парламентын гишүүн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг хэлэлцэж байх үеэр нэг нэгнээ хээл хахуульд идэгдсэн хэмээн шүүмжилж улмаар барилцаж авчээ.    
Shuud.mn
Сонин хачин
haha. udahgui mongold bairltsana. gehdee zondoo zodolddog gesen. oroondoo. humuus medehgui l bolhooos
2011-11-03