Ерөнхийлөгч Ираныг зорино
2012-08-27

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш Ираны нийслэл Тегераныг зорих гэж байна. Тэнд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Монгол Улс тус хөдөлгөөний гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд дээд болон сайд нарын түвшний уулзалтуудад тогтмол оролцож иржээ. Уг хөдөлгөөнийг өнөө жилээс эхлэн Иран улс даргалж дээд хэмжээний уулзалтыг Тегеранд зохион байгуулж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 30-31-нд дээд хэмжээний уулзалтад оролцож, мөн үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улс Ирантай  эртний түүхийн улбаатай. Их Монголын эзэнт гүрний нэг хэсэг болсон Ил Хаант улсын үеийн Монголтой холбоотой түүх, соёлын арвин өв Иран улсад байдаг. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монголын түүхтэй холбоотой дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
MrB:
Дарвагараасаа болж хэцүү нэртэд мориловдоо мунхагаа
2012-08-27
Xujaa elbegdorjoo chi batvvleer zorigiig aluulaa biz de udaxgui chi shorond ornoo za yag enxbayar shig
2012-08-27
MrB:
Дарвагараасаа болж хэцүү нэртэд мориловдоо мунхагаа
мэдээ:
Иран судлал гэхээс перс судлал гэвэл зохилтой. бас энэ ороны нэгэн музейд перс зураачийн зурж үлдээсэн Чингис хааны эх зураг байгаа сурагтай....Тайваньд байгаа нь төсөөлөн зурсан хөрөг нь.
2012-08-27