Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад оролцоно
2012-08-27

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцохоор маргааш Ираны нийслэл Тегераныг зорих гэж байна. Монгол Улс тус хөдөлгөөний гишүүнээр 1991 онд элссэн бөгөөд дээд болон сайд нарын түвшний уулзалтуудад тогтмол оролцож иржээ.

Уг хөдөлгөөнийг өнөө жилээс эхлэн Иран улс даргалж дээд хэмжээний уулзалтыг  Тегеранд зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 30-31-нд дээд хэмжээний уулзалтад оролцож, мөн үргэлжлүүлэн есдүгээр сарын 1-2-нд Иранд албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улс Ирантай  эртний түүхийн улбаатай. Их Монголын эзэнт гүрний нэг хэсэг болсон Ил Хаант улсын үеийн Монголтой холбоотой түүх, соёлын арвин өв Иран улсад байдаг.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монголын түүхтэй холбоотой дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг хамтран судлах, Иранд Монгол судлалын, Монголд Иран судлалын төв байгуулах, харилцан мэргэжилтэн бэлтгэх, эрдэмтэд солилцох зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Монгол, Ираны харилцааны тухай товчхон

Монгол улс Ирантай 1971 онд дипломaт хaрилцaa тогтоосон байна. Манай хоёр орны харилцаа 1970-аад онд нилээд идэвхжиж Ерөнхий сайдын хэмжээнд харилцан айлчлал хэрэгжүүлж  хоёр талын баримтлах үндсэн зарчмуудыг тусгасан хaмтaрсaн Тунхaглaл гаргаж, Засгийн газрын хооронд эдийн зaсaг, худaлдaa, шинжлэх ухaaн-техникийн тaлaaр хaмтрaн aжиллaх хэлэлцээр, мөн соёлын сaлбaрт хaмтрaн aжиллaх хэлэлцээр, соёлын солилцооны 2 жилийн төлөвлөгөө зэргийг байгуулж байжээ.

 Монгол-Ираны соёлын харилцааг хөгжүүлэх, перс хэлтэй монгол хүн сургаж, Монголын түүхийн чиглэлээр Тегеранд судалгаа хийх хүсэлтэйгээ илэрхийлснээс гадна газрын тосны салбарт Ирантай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

2003 оны 12 дугаар сард Иранд газар хөдөлсний улмаас олон мянган хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж болгон 1000 ширхэг ноосон хөнжлийг Иранд хүргүүлж байжээ.

2010 оны 1 дүгээр сард манай Махимпекс компани Ираны компанитай хамтран хонины мах экспортлох гэрээ байгуулж 2012 оны байдлаар 1500 тонн хонины махыг Иранд нийлүүлсэн байна.

Иран Улс манайхаас мах, ноолууран бүтээгдэхүүн, зэс худалдан авах боломжтой,  түүнчлэн уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой  юм байна.

Ираны Гадаад хэргийн дэд сайд С.А.Арагчи 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албан ёсоор айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчид ЭҮНХ-ний XVI дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг гардуулан худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иран Улс гадаад орнуудад үзүүлдэг тусламжийн хүрээнд 600 000 /зургаан зуун мянган/ ам.доллар Монгол Улсад хуваарилснаа болон перс хэл, иран судлалаар Ираны их, дээд сургуулиудад суралцах 3 тэтгэлэг олгож байгаагаа тэрээр мэдэгджээ.

Сонирхуулахад  Монгол Улсын тухайн үеийн төрийн тэргүүн Ю.Цэдэнбал 1979 онд Иранд айлчилж байжээ.

Shuud.mn
Сонин хачин
Elbegee gazariin tosniihoo salbariig bosgoh gej yavj baigaa ni mash zov iran bol ene salbartaa delhiid terguulegch, muugui technology toi, nou hau ntr geel, MGL hugjij l baival USA b.a uu Iran b.a uu hamaagui, monhiin naiz nohod horsh gej baidaggui monhiin erh ashig l gej baidag
2012-08-28
Зочин:
Еренхийлегчее элдвээр бичиж буй чиний амны хишиг чинь Ар дээрээ гарна даа.Ямар хvмvvжлийн доголдолтой еедгvй амьтан болохоо еерее зарлалаа
2012-08-28
Uls tur gej iim bdag yum.
2012-08-27
Amerikaas hold geed baidag humuust harin zugeer ch yum bishuu. Ali alintai ni l Mongol uls naiz baig l daa.
2012-08-27
ene soliotoi yum yumnd oroltsoh yuma
2012-08-27
Зочин:
Еренхийлегчее элдвээр бичиж буй чиний амны хишиг чинь Ар дээрээ гарна даа.Ямар хvмvvжлийн доголдолтой еедгvй амьтан болохоо еерее зарлалаа
Uls tur gej iim bdag yum.
irantai suujirjeej obama ahaa gomdoochiv
2012-08-27