НҮБ: Газа хот 2020 он гэхэд хүн амьдрах боломжгүй болно
2012-08-28

Газын зурвас орчмын нутаг хэрэв ус, эрүүл мэнд, боловсрол, бохир ус зайлуулах систем гэх мэт дэд бүтцийн асуудлаа яаралтай сайжруулахгүй бол 2020 он гэхэд хүн амьдрах боломжгүй болохыг НҮБ-ын тайланд мэдэгджээ. Газын хүн ам 2020 он гэхэд 1,6-2,1 сая болтлоо өсөх тооцоо байна. Лалын Хамас бүлэглэл тус газар нутагт 2007 оноос хүчирхэгжиж эхэлснээс хойш Израйль Газын бүслэлтээ чангатгасан. Бүслэлтэд Египетийн хамтын ажиллагааны дагуу цагдаа нар ажиллаж байгаа бөгөөд Хамаст зэвсэг дамжихаас сэргийлэн хэзээ ч бүрэн хамгаалалтгүй орхиж байгаагүй юм. НҮБ-ын мэдээгээр хэрэв Газа хот 2020 он гэхэд сургуулийн тоог хоёр дахин нэмж, 800-гаад эмнэлгийн ор нэмэх хэрэгтэй бөгөөд газар нутаг нь аль хэдийнэ орон байрны хомсдолд ороод байна. Мөн тус нутгийн цэвэр усны ганц эх үүсвэр эргийн уст давхарга нь 2016 он гэхэд ашиглах боломжгүй болж магадгүй. Гэхдээ дайн тулаанаас болоод байдлыг сайжруулах нь бэрхшээлтэй гэдгийг НҮБ-ын албаныхан онцолж байлаа. Газа хот нь агаарын болон далайн боомтгүй, эдийн засаг нь гадаадын тусламж болон Египетийн хилийн доогуурх туннелиэр хууль бус бараа нийлүүлэхээс хараат байдаг. Хэдий сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа ч энэ нь тогтвортой бус бөгөөд 1990-ээд оноос дор үзүүлэлт аж. Ажилгүйдэл 2011 онд 29 хувь байсан нь өсч, эмэгтэйчүүд залуу хүмүүсийг хамарч байна. Ц.Мишээл  
Shuud.mn
Сонин хачин
bolio. xaa oshij ix zob xvvxed bna lee eldbin aachgvi engin bolobcroltoi angli yfon xeltei gaigvi bolobson hvchin mongold 1 eer nemegdlee gexin orond eldbeer bichix ym yanaa mongoloo tamin togoonihoo vlgerees xezee calax vm be? uls orni xogjil bolobsroltoi zaluuciig zoxix alban tuchaald ni xurdan tabij tedni id chidig vzex ni zod doo anar metin zaluus mongold vi olon boltugai. ex orni xogjil debchild shadax ymaa zoriultugai . hrni hen baix ni tiim chuhal uu taarch tentsex ni deechee deechee bvr deechee. amjilt xvcie anaraa sain ajillaarai naad darga nartaigaa ys vzeerei chamaig chadna gedegt itgej bna.
2012-11-27
ZAR:
2012 OND ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-28
BUruu medeelel baina
2012-08-28