Apple-ын патентын ялалтад хандсан Google-ийн хариу үйлдэл
2012-08-28

АНУ дахь Apple, Samsung хоорондох зохиогчийн эрхийн маргаан АНУ-ын компанийн талд шийдвэрлэгдэж, Samsung өрсөлдөгчдөө 1 тэрбум ам.доллар өгөх ёстой болсон. Цаашлаад уг компанийн 17 бүтээгдэхүүний худалдаанд хориг тавиулах хүсэлт гаргахаа Apple мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ хэргийн талаар Google өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Энэ нь хэрэглэгчдийн андроид төхөөрөмж сонгох сонголтыг хязгаарлаж байгаа гэж тэд үзжээ. Гэхдээ Apple-ийн худалдааны хориг тавиулахаар хүсэлт гаргасан бүтээгдэхүүн дотор Samsung-ийнхамгийн сайн борлуулалттай байгаа утас Galaxy S III багтаагүй байна. Apple дараагийн заргаа гар утас үйлдвэрлэгч Motorola, HTC-тэй хийхээр бэлдэж байгаа юм. Android үйлдлийн систем ийнхүү заргатай холбогдох болсноос хойш гар утас үйлдвэрлэгчид Microsoft-ийн үйлдлийн системийг сонгох талаар бодоход хүргээд байна. Ц.Мишээл  
Shuud.mn
Сонин хачин