Сүмогийн есдүгээр сарын тэмцээний банцүкэ гарчээ
2012-08-28

Есдүгээр сарын 9-23-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд мэргэжлийн сүмогийн Аки башёо явагдах гэж байна. Уг тэмцээнд Исэгахама дэвжээний бөх, өмнөх сарын тэмцээнд уналгүй түрүүлсэн озэки Харүмафүжи Д.Бямбадоржийн хувьд аваргын болзол сонсон барилдахаар болоод байгаа. Тэрээр 13 болон түүнээс дээш давж, түрүүлэхийн төлөө өрсөлдөөнд оролцсон тохиолдолд их сүмогийн 70 дахь их аварга, Монголоос төрсөн гуравдахь аварга болох магадлалтай юм. Харүмафүжигийн хувьд ийм чухал ач холбогдолтой байхуйц Аки башёогийн банцүкэг өчигдөр Сүмогийн холбооноос зарлажээ. Сүмогийн дээд зиндааг урьдын адил их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа тэргүүлэн түүний араас Харүмафүжи, Кисеносато, Котошёогикү, Барүто, Котоошюү, манай Какүрюү М.Ананд нарын зургаан озэки жагссан байна. Харин сэкивакэ цолд анх хүрсэн Миёогирюү Гоэйдогийн хамтаар тэдний араас бичигджээ. Дээд зиндаанд мөн дөрвөн монгол сүмоч 9-р сарын тэмцээнд хүч үзэхээр болоод байгаа нь Токитэнкү А.Хүчитбаатар маэгаширагийн 6, Шёотэнро Д.Нямсүрэн маэгаширагийн 7, Кёкүтэнхо маэгаширагийн 11, Асасэкирюү маэгаширагийн 13-аас тус тус босч барилдана. Монголын бөхчүүдээс жүрёо зиндаанд дөрөв, макүүчи зиндаанд 12, санданмэ зиндаанд 3 бөх хүч үзэх гэж байна. М.Бүүвэй ДЭЭД ЗИНДАА Хакүхо Ёкозүна - Харүмафүжи Oзэки Kисеносато Koтошёогикү Oзэки Барүто Koтоошюү Oзэки Kaкүрюү Mиёогирюү Сэкивакэ Гоэйдо Aоияма Kомүсүби Toчиношин Шохозан М-1 Кайсей Аран М-2 Гагамарү Хомашёо М-3 Тоёоношима Аминишики М-4 Тоёохибики Точиозан М-5 Такеказэ Токитэнкү М-6 Масүнояма Миябияма М-7 Шёотэнро Дайдо М-8 Окиноүми Китатайки М-9 Такаясү Ёшиказэ М-10 Вакакоюү Кёкүтэнхо М-11 Ваканосато Чиётайрюү М-12 Такарафүжи Асасэкирюү М-13 Тэнкайхо Асахишёо М-14 Кимүраяма Фүжиазүма М-15 Саданофүжи Таканояма М-16 -
Shuud.mn
Сонин хачин
chamd hereggui bol yaah gej uzev dee? ain
2012-08-29
даваа:
Монгол залуучууд их сайн байна. Эдэн шиг л цагдаж ажиллуулбал монголчууд хүн болж, улс орон ч дэвжинэ. Жюрёгийн залуучууд дээшээ
2012-08-29
sumo bol odoo unen gai l bna
2012-08-29
enxbayar:
XEND XEREGTEI YUM BEE.
2012-08-28