Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь удирдлагуудтай уулзав
2012-08-29

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Рийд, Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар, ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд ММСС-ын Гүйцэтгэх захирал С.Баярбаатар эрүүл мэндийн сайд Н.Удвалд 2011 оны тайлангаа өргөн барьсан байна. Мөн ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван хийж буй төслийн талаар товч танилцууллаа.Төслийн ажлаар умайн хүзүү, хөхний хавдар, чихрийн шижин, даралт ихсэх өвчнүүдэд судалгаа, сургалт явуулан өвчнийг эрт үед нь илрүүлэх зөв оношлох, эдгэрэлт, эмчилгээ зэрэгт анхаарчээ. Түүнчлэн энэ ажлын дагуу эм зүйн удирдамжийг хялбаршуулан ном гаргаж бүх өрхийн болон сумын эмнэлгүүдэд тараажээ. Ингэснээр эрт илрүүлгийн үзлэгийг стандартын дагуу нэгдсэн журмаар хийх сайн талтай юм. Энэхүү төсөл 38,9 сая ам.долларын санхүүжилттэй, таван жилийн хугацаатай хэрэгжиж байгаа бөгөөд одоо төслийн хугацаа дуусахад нэг жил үлдсэн байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин