Женнифер Энистон: Цуу яриа дугаар нэг: Би гэрлэх гээгүй
2011-10-27

Холливудын нэрт жүжигчин Женнифер Энистоныг шинэ найз залуутай болсноор гал голомтоо бадраахын тулд урлагийн тайзнаасаа жилийн чөлөө авсан мэтээр хэвлэлээр мэдээлэх болсон. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Hello сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жүжигчин бүсгүй гэр бүлийн талаар огт бодохгүй яваагаа ярьжээ. “За, би цуу яриануудад өөрийн гэсэн хариултаа өгье. Цуу яриа дугаар нэг: Би гэрлэх гээгүй. Нэг удаа гэрлэж үзсэн. Харин дахиад гэрлэх эсэхээ мэдэхгүй байна. Одоогоор ямар ч байсан хурим хийх талаар бодож, сэтгээгүй. Ойлгомжтой биз? Цуу яриа дугаар хоёр: Үгүй ээ, би жирэмсэн биш ээ. Би зүгээр л тамхиа татах больчихсон юм. Тэгсэн чинь жин жаахан нэмэгдчихсэн” гэж Женнифер Энистон инээмсэглэн хэлжээ. Сүүлийн хэдэн сарын турш тэрээр шинэ найз залуу Жастин Терутайгаа хамт амьдрах болсон билээ. Тэднийг мөдхөн гэрлэж ч магадгүй байгаа талаар шуугиан дэгдсэн юм. Мөн Женниферийн таргалаад байгаа нь хөл хүнд болсон гэсэн цуу яриа дэгдэхэд хүргэсэнд ийнхүү хариулт өгчээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин