Орон сууц барих санхүүжилтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2012-08-30

Засгийн газрын 2012 оны  өнөөдрийн  ээлжит бус хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Хөгжлийн банкинд байгаа хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 1-6 сар хүртэл хугацаатайгаар Төв банк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банк 5.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын эх үүсвэртэй болсон ч өнөөдрийн байдлаар хүүнд нь 20 орчим тэрбум төгрөг төлөх болоод байна. Өдөр бүр их хэмжээний хүү төлж байгааг зогсоох үүднээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа. Банкны хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үнэт цаас, хадгаламж хэлбэрээр байршуулснаар энэ оны эцэст 15 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компанид 300 сая ам.доллар олгож 3.1 тэрбум, нийт 18.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Цаашид авто зам, шинэ төмөр зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг эрчимжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд хуралдаанаас үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
bold:
хий хүү төлж байхаар өмнөх ЗГ-ын 4000 айлын орон сууц хөтөлбөрийн 8%-ийн хүүтэй зээлийг авсан иргэдийг ийд 6%-даа оруулах шийдвэр гаргаач ээ засгийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр түрүүлж орсон нь хохирдог тйим шударга бус шийдвэр байх ёсгүй биз дээ АН-хаан
2012-08-31