Монгол Улс БНАСАУ-д тусламж үзүүлнэ
2012-08-31

ЭҮНХ-ний дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай өчигдөр уулзжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д үер болж хүний амь нас эрсдэн, эд хөрөнгийн хохирол учирсанд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд умард солонгосын ард түмэн байгалийн гамшгийн хор хохирлыг богино хугацаанд арилгаж, аж ахуйгаа сэргээн босгож чадна гэдэгт итгэж байна . Мөн Монгол Улс БНАСАУ-д тодорхой тусламж үзүүлэх бодолтой байгааг хэлжээ. Мөн "БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам таны 2007 онд Монголд хийсэн айлчлал хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Ер нь харилцан айлчлалууд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд том түлхэц болдог. Тиймээс БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийн Монголд хийх айлчлал хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Энэ завшааныг ашиглан БНАСАУ-ын удирдагч, Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Унийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байна. Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байна. Монгол улс далайд гарцгүй орон. Тиймээс БНАСАУ-ын усан боомтыг ашиглах асуудлаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа"  гэжээ. Харин Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНАСАУ-д айлчлахыг урьсан байна.    
Shuud.mn
Сонин хачин
irgen:
shataad aguulj chadahgui bga budaanaasaa ogch dalaid garctai bolvol mongold heregtei shuu hujaagin nogoo oruulahiig boluilj nogoochiddoo nogoo zarah cegiig olon gazar gargaj ogvol chenjiin gar damjaagui hjmd nogoo ard tumen idne shuudee tor zasagiin erh medeltnuud mini..tolgoigoo ajiluulj uz chadahgui bmedehgui bol suudal bogloj suuhaa bolimoor jm
2012-09-02
xxx:
Hoid sSolongos bol manai ertnees sain hariltsaatai baisan ulsiin neg! Bid tedend heden ton guril budaa ogloo geed bidnees ch unahgui, Harin dalaid gartstai bolno gedeg bol uneheer alsiin haraatai bodlogo.
2012-09-02
magy:
MONGOLIINHOO YADUURLIIG ARILGAJ CHADAHGUI BAIJ YUN UUR ULSAD TUSLAH VE.SOLIOTOI NOVSH VEENE ELBEGDORJ
2012-08-31
dalain boomt tureeslene gedeg chin saihan sonsogdoj bna argaguil alsiig hardag eronhiilogch shuu
2012-08-31
Buudainaasaa ug.
2012-08-31
Zochin:
tiim baih shuu. Ugaasaa 2 solongosiin dainii daraa hoid solongosiin mash olon huuhed Mongold irj, endee usuj tornison gedeg. bidentei sain hariltsaatai baih ni hen hendee ashigtai
2012-08-31
zochin:
hoid koreatai gemgui baihad altsahgui shuu!!! naaduul chine tsagan deeree USA geesch iluu Mongoliig hamgaalj medeh yum
2012-08-31