Хүүхэд, залуусын парад болно
2011-10-27

Нийслэлийн 372 жилийн баяр энэ сарын 29-нд болно. Баяраа угтан нийслэлчүүд маань олон бүтээлч ажил өрнүүлээд байна. Ойн баярын хүрээнд ирэх бямба гарагт буюу энэ сарын 29-ний өдөр нийслэлийн анхны баярын фестивальд зориулсан хүүхэд залуучуудын парад болно. Уг парадыг  Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо, Үлгэр Жишээ Үлээвэр Найрал Хөгжим, Хүүхэлдэйн театр хамтран зохион байгуулж байгаа аж. Парадад 1000 сурагч, 300 оюутан, 200 скаут, 50 хөгжимчин, 50 жүжигчний бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд  ялалтын талбайгаас 12 цаг 30 минутанд парад  эхлэж Сүхбаатарын талбай хүрэх ажээ.
Shuud.mn
Сонин хачин
Үгүй яахав дээ. Баярын өдөр ингэж алхаад гол нь өвдчихгүй л бол сайхан л зүйл байна шүү дээ.
2011-10-27
1000 suragch gene uu har huitend huuhed holdoomoor bnauuu. Oorsdoo alh darga nar guai
2011-10-27