Амрагчдад үхлийн аюултай вирус халдсан байж болзошгүй
2012-09-01

АНУ-ын Калифорниа мужийн Иосемит Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд амарсан хэдэн мянган амрагчид аялагч үхлийн аюултай хантавирус вирус халдсан байж болзошгүй байгаа ба аль хэдийнэ хоёр хүн нас барсан байна. Энэ вирус нь мэрэгч амьтдын шээс, ялгадас гэх мэтээр халддаг бөгөөд үүнд хүрсэн, эсвэл эдгээр нь агаарт ууршиж түүгээр амьсгалсан хүмүүс халдварлах боломжтой болдог. Үндэсний хүрээлэнгийн мэдэгдсэнээр өдөр бүр айж балмагдсан мянга орчим хүн залгаж байгаа гэнэ. Одоогоор уг вирусыг эмчлэх эмчилгээг олоогүй байгаа юм. Шинж тэмдэг илрэхгүй зургаан долоо хонох тохиолдол байх бөгөөд гурван тохиолдлын нэг нь үхлийн аюултай. Тус хүрээлэн 3000 орчим амрагчтай холбогдон, хэрэв толгой өвдөх, халуурах, амьсгал давхцах, булчин зангирах, ханиах гэх мэт ханиадтай төстэй хам шинж илэрвэл эмнэлэгт үзүүлэхийг сануулсан байна. Хүнд тохиолдлуудад амьсгал тасалдах болон үхэх аюултай байдаг. Эхний нас барсан хүн өмнөх сарын эхээр бүртгэгдсэн байна. Аялагчдын майхнуудад хулгана үүрлэснээс вирус тархсан гэж мэргэжилтнүүд үзжээ. Зургаа болон наймдугаар сарын хооронд 10 мянга орчим аялагч уг бүсэд амарсан бөгөөд уг вирусыг тээж байх магадлалтай гэнэ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
энэ үнэн үү халдвар гээд мэтт демоны тоглосон кино шиг санагдав
2012-09-02