Д.Эрдэнэбат: Тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмнэ
2012-09-03

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнбатаас зарим зүйлийг тодрууллаа. -Бүлгийн хуралдаанд хэлэлцсэн асуудлуудаас чухалчилж үзсэн нь юу байв? -Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улааны саналыг сонслоо. Энэ долоо хоногт УИХ-аар авч хэлэлцэх төсвийн тодотголын тухай асуудалд Ардчилсан намын бүлэг байр сууриа илэрхийлсэн юм. Мөн аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн талаар Ажлын хэсгийн төлөөлөгч танилцуулсан. -Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн асуудал юу болов. Хүний хөгжил сангаас “Эх орны хишиг” болох 21 мянган төгрөгөө авч  чадаагүй иргэд энэ онд хэрхэх бол? -Өмнөх Засгийн Газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, “Эх орны хишиг” буюу 21 мянган төгрөгөө авч чадаагүй хүмүүс энэ онд ч гэсэн авах боломжтой. Шинэ Засгийн Газраас уг мөнгийг нөхөн олгохын тулд төсвийн тодотголд оруулж, баталж өгөх нь зүйтэй юм гэдгийг дэмжсэн. Гэхдээ халамжтай холбоотой бусад асуудлуудыг ирэх онд шийдвэрлэхээр болсон. Бид халамж гэхээсээ илүүтэй ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хиймээр байна. -Хүүхдэд сар бүр олгох 20 мянган төгрөгөөс гадна өөр ямар асуудалд анхаарал хандуулсан гэж? -Эмэгтэй гишүүдийн зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг үнэгүй тараагдаж буй нь хэр оновчтой шийдэл болохыг судалж үзэх. Үүний цаана далд бизнес цэцэглэж, тендерийн булхай нэмэгдэж байгааг анхааруулсан нь бас л авууштай санаа. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болох 1100 төгрөг өнөөгийн эдийн засгийн түвшинд хэр нийцтэй болох талаар хэлэлцсэн. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр зуун хувь хариуцах болсноор эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт суларч, сургууль болон багшид даатгах хандлага газар байгааг нуух аргагүй. Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс гадна эцэг эхчүүд давхар хариуцах асуудал дээр анхаарал хандуулна.     -Архи, тамхины асуудалд онцгой анхаарч, албан татварыг нь нэмнэ гэсэн. Энэ талаар? -Тийм ээ, энэ асуудлыг АН-аас их дэмжиж байгаа. Ялангуяа тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна. УИХ-ын дарга З.Энхболд дээрхи асуудалд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг хийхээр ярилцаж байгаа юм билээ.  Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин
Тамхины үнийг доод тал 5000 болгох хэрэгтэй.
2012-10-13
Санал:
Өнөөдөр тамхинаас илүү архи нь хүний аминд хүрч байгаа байх шүү. Хамтад нь нэмсэн нь дээр. Бас тамхи хэт өндөр үнэтэй болчихвол Хятадаас хуурамч тамхи орж ирнэ. Ер нь тэгээд тамхины үйлдвэрлдэл, импорт багасвал улсын төсөвт цуглардаг нь багасна шүү дээ.
2012-09-04
Чи л амаараа унгадаг юм гаж лалар байна дааа ха ха ха
2012-09-03
ялгаврал:
тамхины бизнес нь МАН-нх. харин архины бизнес АН-ынх.
2012-09-03
Зочин:
Архи тамхины татварыг сайн нэмэх хэрэгтэй. Дэмжижи байна.
2012-09-03
АМНЫ УНГАС:
ЁСТОЙ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ХАА САЙГҮЙ ӨМХИЙ УТАА ГАРГАЖ ЯДАРГАА БОЛОХ ЮМ. ХЭН НЭГНИЙ ЯЛЗАРЧ ХАРЛАСАН УУШИГНААС ӨМХИЙ АМНААС НЬ ДАМЖИН ГАРАХ ХОРТ УТААГ ЯВСАН ХОЙНО НЬ Ч ГЭСЭН ҮНЭРТЭЖ ХОЦРОХ ЯМАР ОЛИГ БАЙХ ВЭ. ТАМХИНЫ УТАА БОЛ АМНЫ УНГАС Л ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ
2012-09-03
Чи л амаараа унгадаг юм гаж лалар байна дааа ха ха ха
Arhi tamhinii tatvariig gurav dahin hemeh heregtei
2012-09-03
Demjij bna.
2012-09-03
ГАНАА:
АРХИЙГ БАС НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ХЯТАД НОГООГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
2012-09-03
Demjij bna.
Ялангуяа тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна. Yagaad zaaval tamhi gej. Arhia ch gesen nem l dee. Esvel APU gaas tanai ruu sanhuujilt orj irehgui boloh geed baigaa yumuu
2012-09-03
Muugii:
Arkhi sogtuuruulakh undaa, tamkhin deer 3 dahin nemsen ch bagdahgvi shvv
2012-09-03
Hotiin irgen:
Tatvar nemehees gadna olon niitiin uilchilgeenii gazar, yalanguya BAR, restorand tamhi tatahiig horigloh heregtei. Zarim BAR, restoran tamhi tatah zuvshuurul avahdaa undur une tulj avdag bh. Mun teevriin heregsel joloodoj yavahdaa tamhi tatahiig horigloh!!!
2012-09-03
ахаа:
архи пиво,хятад ногоо,формын хувцас гээд татвар нэмэх бараа зөндөө байсан ажиллахгүй байсан шүүдээ
2012-09-03
bi:
Arhi tamhi 2 deer l ter tatvaraa taviaarai daa. Piiviig maani zugeer orhioroi.
2012-09-03