УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон бусад дагалдах хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Энэ бүхнээс олны анхаарлыг ихэд татаж буй халамжийн асуудалд гол анхаарлаа хандуулсан байна. Тухайлбал, Хүний хөгжил сангаас хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийг ирэх аравдугаар сараас эхлэн тараахаар шийдсэн аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох эх орны хишиг буюу нэг сая төгрөгийг нөхөж олгохоор болжээ.
Р.Мөнгөн