Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2011-10-27

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2011 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн энэ удаагийн тодотгол өмнөхөөсөө дордлоо. Маш их хэмжээний мөнгийг үргүй зарцуулж байна хэмээн шүүмжлэв. Энэ оны  төсвийг батлахад төсвийн алдагдал 3.7 байсан бол тодотголоор 5.3 болж муудлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой хэмээн Сангийн сайд тайлбарлаж байна. Мөн  Монгол Улсын арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байдаг тул хугацаа алдах тусам төсөвт дарамт учруулах байдал ихсэх учраас аль болох хугацаа алдалгүйгээр зээлийг төлөх нь зүйтэй юм гэж үзэж, Засгийн газрын зүгээс тодотголд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор арилжааны дөрвөн банкнаас авсан зээлийн  14 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн” гэлээ. Төсвийн байнгын хороо саналын зөрүүтэй асуудлаар хэлэлцүүлэг дууссаны дараа УИх-ын чуулганы хуралдаанд орууллаа.
Shuud.mn
Сонин хачин
Хөрөнгийн биржид 14 тэрбум төг урьдчилаад зарцуулсаныг өгөх гэж төсөвийн тодотгол хийж байгаа юм.20 жил хулгай хийсэн Батболдын өдөр бүр өөр өөр хулгайг л гайхан шагшрахаас өөр юу ч хийж чадахгүй гэж үү.Энэ муу хулгайчийг ташуураараа ёврох аавын байхгүй гэж үү.
2011-10-27