Монголын шатарчид 100%-ийн амжилттай
2012-09-03

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Ням гаригт амраад, даваа гаригт тус олимпиадын зургадугаар тойргийн тоглолт явагдлаа. Фотог А.Энхтуул 150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шатарчид энэ удаа тус тэмцээний хамгийн сул чансаа бүхий, дөнгөж гуравдугаар тавилаас оролцож эхэлсэн Афганистаны сулхан багтай тоглохоор болсон байна. Манай багаас их мастер Д.Шаравдорж, Ц.Батчулуун, ФИДЕ-гийн мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар төвөг багатайхан 4:0-ээр ялалтад хүрлээ. 120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын эмэгтэй баг зургадугаар тойрогт 64 дэх чансаат Боливийн бүсгүйчүүдтэй учраа таарчээ. Их мастер Б.Мөнгөнтуулыг дараагийн хүнд учраануудтай халз тулалдуулахад бэлтгэх зорилгоор амраасан энэ тойрогт манай бүсгүйчүүд 4:0-ээр ялалт байгуулав. ФИДЕ-гийн мастер С.Отгонжаргал (2146) өөрөөсөө бараг 300-гаар бага чансаатай Саманта Мендосатай (1856) хамгийн сүүлд өргөө дуусгасан юм. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин
АЖИЛСАГ.НЭТ:
www.ajilsag.net - БҮХ ТӨРЛИЙН ЗАРЫН САЙТ
2013-06-28
manaihan het zalhuu tiimees l delhiid garch chadahgui baigaa yum tuunees tolgoi saitai, bas arhi uuhaa bolih heregtei.
2012-09-04
Mongoliin shatarchid delhiin avarga bolooroi!!
2012-09-04