ФИФА-гаас оны шилдэг хөлбөмбөгчинг жил бүр уламжлал ёсоор шалгаруулдаг билээ. Энэ жилийн шилдэг хөлбөмбөгчинд өрсөлдөх 50 тамирчдын нэрсийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд зарлана.
Эдгээр хөлбөмбөгчдөөс дахин хоёр үе шаттайгаар шалгаруулж эцэст нь шилдгийг тодруулах юм. ФИФА анх 1991 оноос хойш дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулдаг тогтмол шалгаруулдаг болсон бөгөөд анхны шагналыг нь Германы домогт тоглогч Лотар Матеус хүртэж байсан юм.
Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зидан, Бразилийн Роналдо нар тус бүр гурван удаа оны шилдэг болж байсан өвөрмөц рекордтой.
Харин хоёр удаа оны шилдэг болсон хөлбөмбөгч бол Бразилийн Роналдино.
Харин Месси, Криштиан Роналду, Дэвид Бэкхем зэрэг нэг удаа оны шилдэг болсон хөлбөмбөгчдийн нэрс уртаар үргэлжилнэ.
Энэ жилийн шилдгийн төлөө өрсөлдөх тамирчдын дотор Испани, Итали, Аргентин, Бразилын тоглогч нар их байгаа бөгөөд харин Английн тоглогчид цөөн орсон гэнэ.