Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хойшлов
2012-09-05

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 08.30 цагт Төрийн ордны “А” танхимд  болохоор товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна.

Тус хуралдаанаар  Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг болон дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэх  байсан юм.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин