Элэгний асуудлаар 200 гаруй эрдэмтэн чуулна
2012-09-06

Элэгний хорт хавдар өвчнөөр өвчлөх иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ талаар “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн хурлын үеэр албаныхан мэдээллээ. Хэвлэлийн хуралд Монголын Элэгний  эмгэг судлалын холбоо /МЭЭСХ/-ны дэд ерөнхийлөгч О.Баасанхүү, тус холбооны ерөнхийлөгч Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн дэд захирал, МЭЭСХ-ны УЗ-ийн гишүүн Б.Цацралт-Од нар оролцсон юм. Элэгний өвчлөл их болсон энэ үед Монголын Элэгний  эмгэг судлалын холбоо нь Ази Номхон далайн орнуудын элэг судлалын холбоотой хамтран “Гепатит С вирус ба Ко-Инфекци” сэдэвт олон улсын бага хурлыг маргааш Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахаар болжээ. 200 гаруй эрдэмтэн судалгаа, шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээний талаар хэлэлцэх юм. Хурлын үеэр мэргэжил нэгт эмч, судлаачид анагаах ухаанд шинээр нэвтэрсэн нээлт, дэвшилтэт технологи, эмчилгээний ололт амжилтаа харилцан  солилцон элэгний чиглэлээр 100 гаруй сэдвээр илтгэл тавих юм. Мөн СТӨ-нд 13.00 цагаас Япон болон Тайваны эрдэмтэд “Элэгний хорт хавдар”, “Элэгний хатуурал”, “Элэгний вируст гепатит” сэдвээр иргэдэд үнэ төлбөргүй лекц уншиж, тэдний асуултад хариулна. Иргэд асуултаа бичгээр өгөх ёстой юм байна. Энэ арга хэмжээ олон орны эрдэмтэн, эмч, судлаач нар хамтран ажиллах сайхан боломжийг олгож байгаагаараа манайд нүүрэлсэн элэгний өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэж тэд үзэж байна. Манай улсын элэг судлалын салбарт нэг шинэ шат бий болж байгаа нь энэ хурал, лекцийн  ач холбогдол  болох учиртай хэмээн тэд онцоллоо. Манай улсаас “элэг”-ний хэмээн овоглосон эрдэмтэн, эмч, судлаачид хуралд урилгаар оролцоно. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
hezee 13 tsagaas boloh yum be mal setguulchee
2012-09-06