Шүүхийн багц хуультай холбоотой 40 журам боловсруулна
2012-09-06

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг захирамж гаргаж, УИХ-аас батлагдсан Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангах, бэлтгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд дээрх хуулиудад заасан дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг байгуулжээ. Нийтдээ 40 шахам дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргах шаардлагатай болж байгаа юм байна. Тухайлбал, Шүүхийн тухай хуультай холбоотой 12,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 6, Шүүхийн захиргааны тухай хуультай холбоотой 10, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой 5, Эвлэрүүлэн зуучлах тухай хуультай холбоотойгоор 5 журмыг тус тус боловсруулах аж. Эдгээр журмыг энэ оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгахаар захирамжид тусгасан байна. Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин