Чуулганы хуралдаан завсарлалаа
2012-09-07

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.35 цагт эхэлж, Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол зэрэг асуудлыг хэлэлцэж түр завсарлалаа. Үдээс хойш хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.

Тус хуралдаанаар  Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай”  тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин