Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна
2012-09-10

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүнээс өдөртөө хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Shuud.mn
Сонин хачин