Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2012-09-10

Энэ сарын 7-ны 23.00 цагаас 12-ны 07.00 цаг хүртэл  хугацаанд  Энхтайваны  гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх  автозамын засвартай холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөнд дараах өөрчлөлт оржээ. 1. М:3   “СБД-ийн 20-р хороо-7 буудал-ТЭЦ3” М:7  “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” М:8  “Яармаг-МУБИС” М:11 “Нисэх-МУБИС” М:19 “Ээрмэл-баруун хүрээ” М:29 “3,4-рхороолол-ТЭЦ3” М:33 “Зам гүүрийн авто бааз-Зайсан” М:38 “Шархад-Сансар туннель-ТЭЦ3” М:43 “3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан” М:45 “3,4-р хороолол-Мохтма Гандийн гудамж-Мишээл экспо” М:51 “СБД-ийн 20-р хороо-4-р дэлгүүр-Мишээл экспо” Тр:6  “БММЗ-Офицеруудын ордон” ХО: “Био-Морингийн даваа-МИУБИС” гэсэн чиглэлүүдийн автобуснууд 2 чиглэлдээ Олимпийн, Их монголын болон Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замуудаар тойрч явна. 2. M:12 “Ганхийц-Зайсан” чиглэлийн автобуснууд  Зайсангаас явах чиглэлд  Энхтайваны гүүр хүрэлгүй  120 мянгатын аюулгүйн тойргоор эргэж үндсэн чиглэлдээ орж явна   3. М:14б “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ3” чиглэлийн автобуснууд 2 чиглэлдээ Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар явна.   4. М:54 “Нарангийн гол-ТЭЦ3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” чиглэлийн автобуснууд  Мохатма Гандийн гудамжинд “40 жилийн өндөрлөг”-өөр буцаж эргэн явна.   5. М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу” чиглэлийн автобуснууд Их монголын гудамжаар буцаж эргэнэ 6. ХО: “Өлзийт-Төв номын сан” чиглэлийн автобуснууд  Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар Их монголын гудамжинд орж, Нарны замаар дамжин Чингисийн өргөн чөлөөнд  хүрч үндсэн чиглэлээр явна. 7. ХО: “Туул тосгон-Шувуу-Вокзал” чиглэлийн автобуснууд  Төв цэнгэлдэхийн урдуурх шинэ замаар Их монголын гудамжинд орж, Нарны замаар дамжин үндсэн чиглэлээр явна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин