Иракийн дэд Ерөнхийлөгчид ялын дээд хэмжээ оноолоо
2012-09-10

Иракийн дэд Ерөнхийлөгч Тарик аль-Хашемиг хоёр хүний аминд хүрсэн хэргээр дүүжилж алах ял оноожээ.  Иракийн Засгийн газарт шиитийн шашинтнууд давамгайлсан бөгөөд сунни шашинтай дэд Ерөнхийлөгчийг ялласан явдал нь улс төрийн сэдэлтэй, шашны мөргөлдөөн үүсгэж байна хэмээн Тарик үзэж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ тус улсаас цэргээ татсаны дараа Тарик аль-Хашемиг 150 орчим хүний аллагад буруутгасан бөгөөд тэрээр өөрийн амь насанд аюултай, улс төрийн явуулага хэмээн шүүх хуралд очихоос татгалзан курдын нутаг дэвсгэр, цаашлаад Катар, Турк руу зугтсан билээ. Түүнийг ялласнаар Иракт улс төрийн мөргөлдөөн үүссэн юм. Шиитийн шашинт Ерөнхий сайд Нури Маликийг шашны мөргөлдөөн үүсгэн, эрх мэдлийг монопольчилж байна хэмээн дэд Ерөнхийлөгч буруутгадаг. Мөргөлдөөний 2006, 2007 онд хүрч байсан хурцадмал байдал намжсан ч энэ оны долдугаар сард ойрын хоёр жилд тохиогоогүй аймшигт сар байсан буюу 325 хүн нас барсан гэдгийг Иракийн Засгийн газар мэдэгджээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин