Стильдээ үнэнч одод /цуврал-6/
2012-09-10

Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлж, тодорхой өнгө аяс, өвөрмөц илэрхийлэл гаргаж чадсан дизайнер Н.Соёлмаа шударга нь дэндсэн гэмээр илэн далангүй эмэгтэй. Монгол үндэсний хувцасны элементийг орчин үеийн загвартай хослуулж, олон төрлөөр урласан түүний бүтээлүүд Монголд төдийгүй дэлхийд гайхагдаж явсан удаатай. Өдгөө ч эрхэм дизайнерын хээнцэр загваруудаар эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахаар өрсөлдөж буй хацар гоо охид маань гоёж явдаг. Бодсон санаснаа хэнээс нуулгүй хэлчихдэг Н.Соёлмаа авьяас чадвараас гадна ааштай, адтай зангаараа гайхагдсан гэхэд хилсдэхгүй. Ямартаа л, ур ухаанаа шингээн байж урласан хувцсыг нь газар чулуудсан загвар өмсөгчдийг алгадаж “Сайртай тохойтой, өгзөг хөх муутай” гэж уйлуулсан тэрбээр топ модель Э.Одгэрэлтэй муудмагцаа “Разеткин хамартай” хэмээн хэвлэлээр нэг “хашгирсан” нь бий. Халимаг үс, нүдний шилээ өөрчлөх дургүй дизайнер эмэгтэйгээс нэг удаа “Загвар өмсөгчид их ганган. Та ч бас тэдний дэргэд гоё харагдахыг хүсдэг биз дээ” гэж асуухад ихэд дургүйцсэн өнгөөр “Яах гэж гоёх юм. Тэд нартай уулзана гээд гангарах хэрэг үү. Ёстой яршиг л байна. Тэрний оронд, сэгсийсэн бол сэгсийсэн чигээрээ л сууж байна. Ямар хамаатай юм бэ” гэж ундууцаж байлаа. Хоёр охиноо гадаадад сургаж, амьдрал ахуйд нь хүргэсэн хойноо өөрөөсөө үе мултарсан дүү залуутай ханилсан ч гэлээ, тэр ер өөрчлөгдөөгүй. Стиль гээд тодотгох зүйлгүй хэрнээ үзэл бодол, байр сууриндаа хэзээд үнэнч байж чаддаг энэ эмэгтэй өнгөрсөн жил хамраа өндөрсгөөд “Энэ чинь миний хамар. Ямар болгох нь хэнд ч хамаагүй” гэж хэвлэлийнхэнтэй хэрүүлийн алим шидэлцэж байсан удаатай.   Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион “Пентатоник” наадмаа мартаж орхиод сүүлийн хэдэн жил “Universe best songs” наадмын шүүгчээр ажиллах болсон. Ёжтой харц, давстай үгээрээ оролцогчдоо уйлуулж суух хоббитой гэмээр энэ эрхэм нэлээд хатуухан шүүгч гэдгээрээ зартай. Гадаад төрх, хэв маягаа өөрчлөх гэж тэгтлээ зүтгээд байдаггүй хөгжмийн зохиолч маань харин рок попын уран бүтээлчдэд яг л аав шиг нь дотно ханддаг юм билээ. “Пентатоник” академийг толгойлж явахдаа хатуухан шалгаруулалт хийж, зарим дуучидтай бүр барилцаж авах дээрээ тулсан үе ч түүнд бий. Гэхдээ одоо хааяа нэг хит дуу зохиож, хажуугаар нь “Universe best songs” наадмыг шүүхээс өөр тоймтой ажил үлдээгүй болохоор амарсан шинжтэй. Нээрээ, түүнийг уг наадмаас хасагдсан оролцогчид “Дээгүүр” хүүхэлдэйн киноны зөрүүд өвгөнтэй тун ч адилхан гэж хочилсон шүү. Хөгжилтэй нь, түүний хажууд байх зүггүй жаалыг хөтлөгч Н.Гантулгатай зүйрлүүлсэн гэх. Юутай ч, ая зохиогч Б.Ангирмаагийн ах гэдгээр бус монголын рок поп урлагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулснаараа танигдах болсон Б.Долгион 1960-1970-аад оны үеийн дуунуудад бүр “нугасгүй” гэдэг юм билээ.   Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалаг хуульч мэргэжлээсээ урваад нийтийн дууны ертөнц рүү эргэлт буцалтгүй орсон зоримог бүсгүй. Авьяаслаг аав, ээжийнхээ зохиосон дуунуудыг Б.Батсайхантай хамт амьдруулж, хэсэгтээ л мандаж явсан ч төд удалгүй салцгаасан. Гэвч гандан бууршгүй гал цогтой гэдгээ харуулж, орос, монгол дууны бие даасан тоглолт хүртэл хийж байсан түүхтэй. Энэ л үедээ бөх залуутай үерхэж, үрийн зулай үнэрлэхээр догдолж суусан гэдэг. Харамсалтай нь, энэ их хайр амьдрал болж чадалгүй бөхсөн төдийгүй дуучин бүсгүй өнгөрсөн бүхнийг дуундаа мөнхөлж, бүр зохиомж хийлгээд авсан. Стилиэ өөрчлөх гэж оролдсон ч шавилхан биетэй авьяаслаг бүсгүйд хип хоп загвар, пүүз энэ тэр зохисонгүй. Эргээд л урт даашинз, өндөр өсгийтөөр гангарч, томоохон салон хэсэх хэрэг гарч. Өдгөө тэрбээр бие даасан цомог гаргаж, тоглолт хийхээр зорьж байгаа бөгөөд стилиэ өөрчлөх бодолгүй яваа гэсэн шүү. Мэдээж хэрэг, түүний бяцхан охин ч энэ удаагийн тоглолтод нь оролцож, ирээдүйд ээжээсээ дутахааргүй авьяаслаг дуучин болно гэдгээ харуулах юм гэнэ.   “Ice top” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаатарыг хип хопчид андахгүй мэднэ. Орсгой шүд, халзан толгой, ууртай харцаараа “имиж” хийсэн реппер залуу үглэнэ гэдгийг ёстой л нэг үзүүлж өгнө дөө. Хуруу гараараа фэнүүдийнхээ нүд рүү чичлэн байж хараалаар сүлсэн этгээд дуугаа урсгаж өгдөг тэрбээр хоёр ч хүүхдийн аав гэх. Хувьдаа хаустай, дажгүй машинтай дуучин залуу хэдхэн жилийн өмнө хар тамхи, мансууруулах бодис бусдад дамжуулсан, бас хэрэглэсэн гэх хэргээр хэцүү нэртэд морилоод амжсан. Мөрдөн байцаагч нь эл хэрэгт холбогдсон дуучдыг шалгааж, баахан жижигрүүлсэн тухайгаа “Намайг уурлаад эхлэхээр Кобигийн муухай царай бүр ч муухай болдог байлаа” гэж онгирсон удаатай. Үнэндээ мань эрийг царай муутай гэж дүгнэх охид цөөнгүй байдаг ч, түүнийгээ хип хоп урлагт имиж болгож чадсаныг нь бодохоор муулаад яах ч билээ. Томдсон юмуу гэмээр малгайтай цамц, хэлхгэр өмднөөс салах дургүй реппер залуу дургүй хүргэсэн хэнбугайд ч нударганы амт үзүүлэхээс буцахгүй омголон зантай гэлцдэг. Харин хэцүү нэртэд хэсэг суугаад гарсны дараа жаахан томоожиж “Одоо л нэг хүн шиг амьдарна аа. Тэр хар тамхи гэдэг чинь муухай зүйл юм байна шүү” гэж сургамжилж явдаг болсон аж. Үүнийгээ ч батлах мэт тус хамтлагийнхан энэ тухай дуу зохиож, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах асуудалд уран бүтээлээрээ нэмэр болох гэж зүтгэж явна.   Монголын загварын ертөнцийн “акул”-ын нэг топ модель Э.Одгэрэл 40 гарсан ч моодноос гараагүй, эрэлттэй эмэгтэй гэж байгаа. Томоохон хэмжээний хэд хэдэн компанитай гэрээгээр ажиллахаас өөр зүйлд санаа зовдоггүй гэх тэрбээр өдрийн ихэнх цагийг гоо сайхандаа зарцуулдаг тухайгаа сонирхуулж байсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг олон төрлийн гоо сайхны мэс засал хийлгэж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн гэлцдэг ч энэ бүхэнд ямар нэг тайлбар хийгээгүй. Ганц охиноосоо өөр дотносох хүнгүй болоод ч тэр үү, чинээлэг эрчүүдтэй нэр холбогддог топ эмэгтэйн амьдрал тэр чигээрээ нууцлаг ертөнц гэлтэй. Үнэт эдлэлийн дэлгүүр нээж, хувьдаа бизнестэй болсон Э.Одгэрэл хувцас хэрэглэлээ хүртэл гадаадаас худалдаж авдаг гэх. Энэ ч утгаараа, түүний эдэлж хэрэглэж буй бүхэн загварын бүсгүйчүүдийн стиль имижийг тодорхойлдог гэж дизайнерууд ярилцдаг юм билээ. Ийнхүү загварын ертөнцийн содон өнгө болсон топ модель маань шавь бэлтгэл талаар бодох нь битгий хэл, “Гоёл” наадмын бэлтгэлээ хүртэл ганцаарчилж хийдэг нь гайхал төрүүлдэг. Гэхдээ энэ бол хувь хүний л үзэл бодол шүү дээ. Өмссөн зүүсэн нь дээдсийн хатагтай нарын харцыг булаадаг топын хувьд, ямар ч зүйлд анхдагч, бас цор ганц нь байхыг хүсдэг гэсэн нь үнэний ортой дог. Р.Есүй
Shuud.mn
Сонин хачин
хэрлэн:
бүү мэдээ, ямар ч бсан сайхан л бүсгүй би лав 40 гараад энэ бүсгүй шиг гоё бхгүй бусад бүсгүйчүүд ч мөн адил. энэ хүний хувийн амьдрал хэнд хамаатай юм одоо бгаа нь л сайхан бвал болоо ш д.
2013-11-23
s:
Kobi bish Bobi gej nerlehguidee uuriiguu. hahaha. uunees iluu carai muut gej ugui.
2012-10-20
???????????????????????????????????????????????????????????????????????????????
2012-09-10
гайхуулж дээ
2012-09-10
хуц:
их юм хийчихсэн юм шиг сонсдоггүй хэдэн дуу дууламцар болчихоод гадуур Соёлмаагийн хуцас би лав ганц ч хараагүй юм байна мөн Долгионий дуу шүү гэж хүн дуулаад явж байхыг нь би лав дуулаагүй юм байнаа Ice top ийнхон бол хар тамхичин Одгэрэг бол маягласаар байгаад хоол нь тогтохоо больсон ходоодний арьс хүүхэд шуухад бол санахийн ч гарз аягүй бол будчихсан арьс гарна шүү еэ базар вааний хум пад сум
2012-09-10