Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна
2012-09-11

УИХ-ын чуулганы ээлжит бус чуулган үргэлжилж байна. Хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуятг танилцуулсан юм. 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа АН-ын “Монгол хүн”, ИЗНН- “Амьдрал”, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр, 21 аймаг, 330 сумын санал, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачдын саналыг тусгажээ. Гол үзэл санаа гурван  зүйлд чиглэгдэж байгаа юм байна. Тодруулбал,  нэгдүгээрт,  иргэдээ ажилтай орлоготой болгох тодорхой алхмуудыг тусгасан, хоёрдугаарт, хүнд суртал, авлигатай тэмцэх, гуравдугаарт, их бүтээн байгуулалтыг дуусгах чиглэлийн ажлыг оруулжээ. Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд ажилтай, боловсролтой,  орлоготой, эрүүл, аюулгүй орчин гэсэн үндсэн таван бүрдлээс бүрдэж байгаа аж. Илтэлийг танилцуулах явцад Засгийн газрын тэргүүн “Хийх ажил, хэрэгжүүлэх шинэчлэлтэй боловсруулсан. Лоозон тунхаглалаас татгалзсан” гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл, ажилтай орлоготой монгол хүн бүлэгт  зээлийн хүүг бууруулах бодлого барьж байгаа аж. Зургаан хувийн хүүтэй  зээлийг урт хугацаанд  яаж зөв хийх үү гэдэгт олон зүйлийг төлөвлөжээ. Түүнчлэн  хавтгайрсан халамжаас татгалзая гэсэн бодлого тавьж байгаа аж Түүнчлэн эрүүл чийрэг монгол хүн  зорилтын хүрээнд монголдоо оношлуулах боломжийг бүрдүүлэх, импортын эмийг онцгойлон анхаарахаар тусгажээ. Эмийн бүтээгдэхүүний хяналтыг чангатгах, орлого багатай иргэдээ даатгалд хамруулах, аймгуудад орчин үеийн оношлогооны төвийг барих зэргээр олон асуудлыг тусгажээ. Уг хуулийн төсөлтэй холбоотой асуулт хариулт явж байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин