Халаалтыг энэ сарын 15-наас өгч эхэлнэ
2012-09-11

Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Тус захирамжид энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан орон сууц, эмнэлэг сургууль, цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15-наас 2013 оны тавдугаар сарын 15-ны хооронд, нийт аж ахуйн нэгж байгууллагуудын халаатыг ирэх сарын 01-нээс 2013 оны тавдугаар сарын 01-ний хооронд  тус тус тогтоохыг тусгажээ. Мөн хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар 2012 оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглосон байна. Мөн дулаан, эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар шийдвэрлэхийг холбогдох хүмүүст даалгажээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин