Эхлэл үгүй, бас төгсгөл ч үгүй “Хоёр ертөнцийн буудал”
2012-09-13

...Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ. Амьдрал гэгч энэ баялаг, уудам ертөнцийг чухам хэн түүнд бэлэглэсэн юм бол. Бурхан, диваажин гэж байдаг юм болов уу. Бусдыг хайрлаж, бас хайрлуулахын жаргалыг мэдэрч, юунд ч харамсахгүйгээр сэтгэл хангалуун амьдарсан гэж бардам хэлж чадах бил үү. Үхэл амьдралын зааг дээр өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодож, өнгө өнгийн хуудсыг нээх бүртээ өөрийгөө гүйцэд таньж мэдсэн гэдэгтээ хэр зэрэг итгэлтэй байх бол оо. Энэ бүх асуултын хариулт нь мөн л асуултын тэмдэг. Чухамдаа амьдрал бол бэлэг. Гагцхүү түүнийг хэрхэн арчилж тордон, утга учир хийгээд үнэ цэнийг нь мэдэрч чадах эсэхийг сорьж буй мэт. Амьдралын түмэн нугачаан дунд бид хэзээ юу болох, хэрхэн даван туулах, хэдийд энэ бэлгээ буцааж өгөхөө ч мэдэхгүй гэдэг нь л хамгийн үнэн... Тийм ээ, энэ бол Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг болох Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг. Үзэгчдийг гайхашруулж, бодолд автуулсан хоёр ертөнцийн зааг, хүмүүний амьдралын өнгө төрхийг тун сонирхолтойгоор харуулж чадсанаараа эл бүтээл онцлог ихтэй юм билээ. Хэний ч мэдэхгүй, бас төсөөлөхөөс ч зүрхшээм тэр нэгэн ертөнцөөр түмэн янзын хүн зорчиж, үхэл амьдралын тухай үнэнийг олж мэдэхийн цагт хэрхэн бясалгаж байгааг энд тод харуулжээ. Ингээд жүжгийн үйл явдлаас товч сийрүүлснээ хүргэе. Тэнгэр газрын дунд байрлах үхэл амьдралын зааг дээр бид амьдрах уу, эс амьдрах уу гэдгээ шийдвэрлүүлэх ёстой. Гэмтэж бэртсэн, осол аваарт орсон, өвчин зовлонд нэрвэгдсэн гэх мэт янз бүрийн байдлаар эмнэлэгт хүргэгдэн, эмч нарын гарт амь насаа даатгаж буй хүмүүсийн оюун санаа эгэл бус байдлаар тэрхүү ертөнцөд саатдаг аж. Энэ дагуу үйлчлэгч эмэгтэй /Б.Навчаа/, группын ерөнхийлөгч /Д.Энхбаяр/, шидтэн /Ц.Батхуяг/ нар  ч эмнэлэгт буй бие дээрээ буюу их амьдрал руу эргүүлэн очих, аль эсвэл өөр нэгэн нууцлаг ертөнц буюу үхэл рүү авч одох мөнөөх газарт саатна. Тэдэнд “Си эмч” хэмээн хүндлэгдсэн эгэл бус ертөнцийн хаалгач тодорхой мэдээллийг хүргэх бөгөөд бодит амьдрал дээрх буй байдлыг нь хянаж байдаг. Хөдөөгийн нэгэн тосгонд төрж өссөн, архинаас өөрийг мэдэхгүй нөхрөө царайчлан, хоёр охиноо тэжээхийн тулд бусдын хог шороог цэвэрлэн насаараа шахам зүтгэсэн үйлчлэгч эмэгтэй гэнэтхэн ингэж амьдралаас буцна гэж санаагүй явж. “Цэвэрлэгч” гэсэн нэрнээс өөр зүйлгүй, бусдад хайрлуулахын жаргалыг амсч чадалгүй амьдарч байсан ядарсан эмэгтэйд эмнэлэг ёстой л диваажин мэт санагдсан гэдэг. Цэвэрхэн, саруулхан өрөөнд эмч сувилагчдын асрамжинд байснаа “Аз жаргал гэдэг чинь энэ дээ” гэж уулга алдан ярих түүний хувьд зөвхөн бусдын тарьсан хог шороог арилгах гэж төрсөн гэлтэй аашилна. Үнэндээ тэр өөрийнхөө эрүүл мэндийг ч үл хайхран, цэвэрлэж буй хог шороо шигээ хөсөр хаяснаар амьдралаас ийм эрт буцаж байгаагаа хожуу ухаардаг. Хаалгач түүний зүрх үнэхээр муу байсан тул эмч нар яаж ч хичээгээд аварч чадаагүй болохыг нь дуулгаж, өөр ертөнц рүү авч одох үест үйлчлэгч эмэгтэй зүрх зүсэм чанга дуугаар чарлан чаргууцалдах нь өрөвдмөөр. Хэдийгээр өөрт оногдсон тэр бэлгийг бусдын төлөө зориулан зүтгэсэн ч, хайр халамжаар дутагдаж амьдарсан хөөрхий муу зүрхээ өрөвдөн ийнхүү харууссан нь тэр биз ээ. Тэгвэл шидтэн хэмээн өөрийгөө нэрлэсэн эрийн түүх огт өөр. Томоохон компанид ажиллаж, хилийн чанадад гэрээ хэлцэл хийж явсан түүний сэтгэлд ажлаас өөр зүйл бараг бодогдож байгаагүй байх. Өсч томрох тусмаа үзэсгэлэнтэй болж буй цэцэг шиг охин нь нэг л өдөр өвдөж, өмөг түшиг болсон эцгээ дуудах ахуйд мань эр очиж амжаагүй гэж байгаа. Ашиг дагуулсан гэрээ түүний хувьд өвчиндөө шаналан зовж, сүүлчийн амьсгалаа тасартал эцгээ хүлээсэн хөөрхий охиных нь амь наснаас ч илүү үнэтэй байж. Гэвч зүрхэнд нь ургасан тэрхүү сарнай хэзээ ч дахин дэлбээлэхгүй болсон гэдгийг тэр мэдээд  амьдралын үнэн, хайр харуусал бүхнийг ухаарсан гэдэг. Зүүдэнд нь ирсэн ч гоморхсон мэт юу ч ярихгүй байгаа охиныхоо төрхийг сэтгэлдээ хадгалан, архинд ортлоо гутарсан энэ эр сахарын өвчинд нэрвэгдсэн аж. Эцэс сүүлдээ зургаан сар эмнэлгийн орон дээр хэвтэж буй түүний амьдралыг эмч нар нэгмөсөн шийдвэрлэхийн тулд үеэл дүүгийнх нь зөвшөөрлийг авахаар хөөцөлдөж буйг шидтэн мэднэ. Харин асуудлыг хэрхэн түргэсгэж, алдсан алдаагаа бага ч атугай залруулах боломжийг мэдэрч гаргасан шийдвэр нь ямархуу байх бол... Золгүй ч гэмээр хувь тавилангийн эзэд болох үйлчлэгч, шидтэн хоёрын дэргэд группын ерөнхийлөгч хамаагүй дээр амьдралтай. Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй чинээлэг эрийн сэтгэл харамсалтай нь даанч хоосон. Өөрөөсөө бусдыг гутлын алчуур мэт дорд үзэж, хайрлах нь битгий хэл санаа зовж ч үзээгүй түүнд үхэх, сэхэх нь тодорхойгүй байгаа энэ мөчид зөвхөн мөнгө л бодогдоно. Бирж дээрх мөнгөний ханш, хөрөнгө хуваах эрх мэдэл зэргийг эхнэр, хүүхдийнхээ ярианаас сонсчихоод байж ядан бухимдах энэ эр “Хэрвээ би амьдарч чадвал өөрийнхөө нэрэмжит сан байгуулаад, нэрээ мөнхжүүлэх их үйлсэд бүх мөнгөө зарцуулна” гэж үглэхээсээ ч ичихгүй. Барааг нь харсан хэнбугай ч толгой бөхийх ёстой гэж үздэг бардам зангаасаа болоод дугуйнд мөргүүлсэн эрхэм ерөнхийлөгч “азаар” бие сайтай байсан нь яамай. “Азаар” ч гэж дээ. Бусдад хайр өгч чадаагүй ч, өөрийгөө хайрлаж явсан нь түүнд ийн аврагдах найдлага төрүүлсэн байх. Юутай ч дээрх гурван хүний амьдрал, үзэл бодол, үхэл амьдралын зааг дээр ирээд үнэн төрхийг нь харуулсан өгүүлэмж зэрэг нь ихийг бодогдуулж чадсан. Тэрхүү нууцлаг ертөнц, шийдвэрлэх мөч, үхэл амьдралаа хүлээн суугаа тэдгээр хүмүүсийг автомашины осолд ороод түрхэн зуурт саатсан нэгэн залуу /А.Өнөржаргал/ илүү сайн танихад тусалдаг. Охид хүүхнүүдийг бээлий шигээ сольж, үнэтэй машинаар гангарч давхих нь амьдралын аз жаргал хэмээн бодох дуртай түүнд ажил хийнэ гэдэг зүгээр л нэг хобби. Уйдах бүртээ шинэ ажил сольж, шөнийн клубт хар тамхи хийгээд хачин сонин үйл явдалд дуртай охидын зугааг гаргаж явсан тэрбээр энд ирээд өнгөрсөн амьдралынхаа алхам бүрийг цоо шинээр харж эхэлдэг. Энэ ертөнцийг зүүд хэмээн итгэж, өөрийгөө зөвтгөхийг хүссэн залуугийн сэтгэл хэчнээн шаналантай байсан ч, эцэстээ бодит байдалтай эвлэрэхээс өөр аргагүй болсон гэдгээ мэднэ. Түүгээр ч зогсохгүй, хүсэл сэтгэлд нь нууцхан оршсон хайр дурлалынхаа эзнийг эндээс олно гээч. Амьдрал гэгч юутай амттай, бас хамгийн тансаг бэлэг болохыг гагцхүү энэ ертөнцөд иймэрхүү байдалтай ирсэн хойноо л ухаарч буй бусад хүмүүсийг хараад түүнд ичгэвтэр санагдсан нь мэдээж. Гэхдээ амьдралдаа ганц удаа ч алхаж үзээгүй, өвчнөөс өөр найзгүй шахам тэргэнцэр дээр хадагдсан танихгүй охины сэтгэл түүнийг өөр ертөнцөд дахин “амьдруулдаг”. Бодит амьдрал дээрх гуниг зовлон, өвчин шаналал энд огт мэдрэгдэхгүй учраас охин улам ч үзэсгэлэнтэй, уран яруу бүжигчин мэт түүнд харагддаг. Хамгийн гол нь, өөрт байснаа голж чамладаг чинээлэг түүний дэргэд тэр өвчтэй охин амьдралд хэчнээн их хайртай болохыг мэдэрч чадсанаар залуу өөрийнхөө сэтгэлд цоо шинэ эргэлт хийдэг. Ийнхүү эгэл бус ертөнцөд учирсан залуу хос энэ хорвоод эргэж ирэхдээ бие биеэ дахин олохын тулд халуухан үнсэлтүүдээр тэмдэг үлдээх нь тэр. Харин тэдний хүсэл биелэх болов уу. Үнэтэй машинтайгаа хамт “нисч”, бэртэж гэмтсэн залуу болоод өвчиндөө түүртсэн үзэсгэлэнт охины амь насыг эмч нар аварч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Харин энэ ертөнц бол эхлэл үгүй, бас төгсгөл ч үгүй. Гагцхүү тэнгэр газрын дунд үхэл амьдралын зааг оршихуй гэдэг нь үнэн биз ээ. Сэтгэл өвдөм гунигт түүх, амьдралын хатуу үнэн, хайр дурлал, өнгө мөнгөний өрсөлдөөн, хүн чанарын хэлхээс зэргээр сүлэлдсэн энэ бүхний хариултыг уншигчид маань “Хоёр ертөнцийн буудал” жүжгээс олж аваарай. “ТВ-Коктейл” хамтлагийнхан тайзны анхны бүтээлээрээ сэтгэхүйн эмгэнэлт драмыг сонгосон нь өнөө цагт ус, агаар мэт хэрэгцээтэй байсан тэр л орон зайг нөхөж, үзэгч олны оюун цангааг тайлж чаджээ. УДБЭТ-ын тайзнаа тоглож буй “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн продюссерээр Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр нар ажилласан бол, Соёлын тэргүүний ажилтан Ж.Сэнгэдорж найруулсан аж. Гол дүрүүдэд нь Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг, Б.Навчаа, жүжигчин Л.Эрдэнэ-Очир, А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр нар тоглосон бөгөөд үзэгчдийн алга ташилт, урмын үгсээс харвал уран бүтээлчдийн баг үнэхээр нүдээ олсон сонголт болж. Тус жүжиг энэ сарын 18-ныг дуустал УДБЭТ-ын тайзнаа тавигдах юм билээ. Магадгүй, бид өнөөдөр бурхан тэнгэр, мөрөөдлийн диваажин байдаг гэдэгт итгэхийг хүсдэг мөртлөө үхэл гэх нууцлаг ертөнцийн тухайд нухацтай бодож үзсэн нь хэр олон бол. Зөвхөн өнөөдрийг харж, маргаашаа бодохгүйгээр амьдрахын тулд зугаа цэнгэл, архи дарс хөөцөлдөн энэ биеийн жаргалын төлөө зүрх минь цохилсон гэвэл хайран санагдмаар. Хэрэв үхэл амьдралын зааг гэгч тэрхүү ертөнцөд хэсэгхэн хором ч саатсан бол туулж өнгөрүүлсэн амьдралынхаа алхам тутам, зүрхнийхээ цохилт болгоныг эргэж нэг хармаар санагдах байсан биз. Ёстой л нөгөө өнгө будаггүй нүцгэн үнэн гэдэг энэ байх даа. Р.Мөнгөн Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
Эхлэл төгсгөл үгүйд цаг хугацаа гэж байхгүй
2022-06-04
dok:
ene jvjig meregjilin vndvr tvwshni uran bvteel bolje ontsolj helhed zurachin ajil taiz huwtsasni shidel gaihaltai sain bolje nairulga ch bas dajgvi amjilt hvsei zalusda
2012-09-16
otgoo:
mash saihan jujig bolson bailee taiznii zasalt ene ter bol uneheer gaihshruulmaar bugded ni ajliin amjilt husey
2012-09-15
bi:
jujig gehed ch haashaa ch yum be dee. medehgui. Nadad neeh ih taalagdaagui. dursaad yarichihaar yu ch sanagdahgui bn.
2012-09-14
snooker:
uzeegui baij bitgii iim yum bichij bai l daa. uzsen humuus n' medej baigaa. Bid am'dral haana yavj baigaagaa hun bur bodohod iluudehgui. tegeed jargaad baina uu zovood baina uu uursduu hariulah chadvartai bolno. Goyo togloson baina lee amjilt!
2012-09-14
Begz:
Unen shuu Hun uuriinhuu zus turh chadvariig medvel Sain jujigchintei zeregtseh geed baigui l dee Sain saintaigaa Muu n muutaigaa
2012-09-14
zorgii:
Saihan jujig gesen Ambii Erden-Ochir hoyor alaad busadn n ballaj baina gesen unen baih oo
2012-09-14
snooker:
uzeegui baij bitgii iim yum bichij bai l daa. uzsen humuus n' medej baigaa. Bid am'dral haana yavj baigaagaa hun bur bodohod iluudehgui. tegeed jargaad baina uu zovood baina uu uursduu hariulah chadvartai bolno. Goyo togloson baina lee amjilt!
хулан:
гайхалтай жүжиг гэсэн
2012-09-14
bi:
jujig gehed ch haashaa ch yum be dee. medehgui. Nadad neeh ih taalagdaagui. dursaad yarichihaar yu ch sanagdahgui bn.
zochin:
amjilt husii lag shuu tanai hamtlag
2012-09-14
аагий:
Р.Мөнгөн ч сайн сэтгүүлч байна. Амжилт хүсье
2012-09-14
anhaa:
www.ubwarez.net ta buhnii orj bolhuits site uudiin neg ni bilee ta buhen manai site aar zochlood neg garaarai
2012-09-13
tseegii:
zabal uznee Hun nutsgen ired nutsgen butsdag Uhel bol byasalgal gedeg Bardam inej butsahsan Humuse hun shig baitsgaya TB koktelinhondo amjilt husie Ta nar setgelese toglodog shu
2012-09-13
Sain survaljaga bna:
Saihan survlajaga hurgesn shuudiinhand bayrlalaa. Amjilt husye
2012-09-13
Үзэх хүслийг минь төртөл бичсэн сэтгүүлчид талархая. Үнэхээр сайн бичжээ.Ойрд ийм сайхан эргэцүүлэл уншсангүй.
2012-09-13
NICE LADY:
ih goyo jujig yum shig bainaa. nomiig ni unshih yumsan.
2012-09-13