Д.Бадамханд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг элдвээр гоочилж, авлига нэхдэг хүн олон
2012-09-14

“Салхич шувуу ТББ”-аас “Харах харцнаасаа эхлэн хандлагаа өөрчилцгөөе” нэртэй 18-35 насны хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх зорилгоор хоёр сарын аян зохион байгуулж  байна. Уг төрийн бус байгууллага нь 2003 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ТББ-ууд анхаарлаа хандуулан энэ мэт ажилласаар байна. Харин төр засаг маань эдгээр иргэдэд амьгүй албат мэт халамжийн мөнгө өгч гэрт суулгахаас  илүүтэй тэднийг нийгэмд гарч хүн шиг амьдрахад нь төрөөс анхаарах цаг хэдийнэ болжээ. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хэчнээн  байгууллага байдаг вэ? -Дээр үед бол ажлаа хийдэг цөөн тооны байгууллага байсан. Харин одоо бол зуу гаруй Төрийн бус байгууллага байна. Энэ олон байгууллага байхаар  иргэд яг алинд нь хандахаа мэдэхгүй байх шиг  байна. -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хуулийн хэрэгжилт хэр зэрэг байна вэ? -Сайхан хууль их гардаг. Гэвч монголын хууль гурав хоног гэдэгчилэн хэрэгжилт нь хангалтгүй. Ялангуяа хэвлэл мэдээллийхэн байнга асууж сануулж байхгүй бол манайхан их мартамхай юм шиг байна. -Зарим дүүрэг, хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группт оруулахад асуудал их гардаг гэсэн? -Дээд шатны байгуулгууд нь биднийг ойлгоод аль болох хүндрэл чирэгдэл багатай байх хууль гаргадаг. Гэтэл энэ шийдвэрүүд нь хэрэгжүүлэх шатандаа ирэхээр алга болдог. Хороо болгонд халамжийн мөнгө хариуцсан ажилтан байгаа. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хорооны иргэд группт орохоор очиход  нь тус ажилтнуудын зүгээс тодорхой нэгэн шалтгаан тоочдог юм билээ. “Хувцас чинь муухай байна” гэдэг ч юмуу янз бүрээр өөлж гоочилдог нь нууц биш. Энэ мэт асуудал зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт бус нийслэлийн хэд хэдэн дүүрэгт гарсан байгаа. Б.Доржпагам
Shuud.mn
Сонин хачин