Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн эрхлэгч шал угааж, багш нар галч хийх болж байна уу
2012-09-14

Сангийн сайдын өнгөрсөн долдугаар сарын 16-нд гаргасан тушаалын дагуу боловсролын салбарт өөрчлөлт хийх болсонтой холбогдуулан багагүй асуудал дэгдээд байгаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын орон тоог цомхотгосноор ажлын чанарыг сайжруулах, улмаар үргүй зардлыг багасган төсөв хэмнэх боломжтой хэмээн энэхүү шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайд байх үедээ гаргасан аж. Тэрээр энэ асуудлын тухайд “Хэн дуртай нь сургууль, цэцэрлэг байгуулан өөрсдийн талын хүнийг авч ажиллуулснаар хүүхдийн боловсролын асуудал хоцрогдож байгаа. Мөн боловсролын салбар ч нэр хүндээ алдаж дуусна. Тиймээс энэ салбарыг хэрхэн өөд нь татах, хөрөнгө оруулалтаа яаж зохицуулах вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарласан юм. Гэвч бодит амьдралд нийцэхээргүй буруу шийдвэр гаргалаа гэж бухимдсан багш, ажилчид “Ирэх оны төсөвт энэ асуудлыг дахин авч хэлэлцэхгүй бол 2700 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, ахуй амьдрал нь доройтно. Мөн хүүхдийн боловсрол, хөгжлийн асуудал ч бүрхэг болох нь” гэж шүүмжлэн БШУЯ-ны Үйлдвэрчний эвлэлд ханджээ. Үүгээр ч зогсохгүй, тус байгууллагын дарга болон гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөл УИХ-ын есөн гишүүний хамт өчигдөр Сангийн сайдад санал хүргүүлсэн билээ. Энэхүү саналд гарын үсэг зурж, асуудлын дагуу хэвлэлийнхэнд хандсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа. -Та бүхний гаргасан саналд ажлын байрнаас гадна ямар асуудлууд багтсан бэ? -Өнгөрсөн долдугаар сарын 16-нд Сангийн сайдын гаргасан 156 дугаар тушаалаас үүдэн өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2400-2700 орчим хүн ажлаасаа халагдах болчихоод байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, дотуур байранд ажиллаж буй тогооч, хөгжмийн багш, галч, цэвэрлэгч зэрэг хүүхдэд хамгийн их хэрэгцээтэй үйлчилгээг хүргэдэг хүмүүс ажилгүй боллоо. Энэ бол зөвхөн нэг аймгийн асуудал биш. Монгол Улсын хэмжээнд боловсролын салбарт ажиллаж байгаа олон хүний амьдралд хүнд тусах шийдвэр байна гэж үзээд УИХ-ын нэр бүхий есөн гишүүн өчигдөр Ерөнхий сайд, Боловсролын сайд, Сангийн сайдад энэ асуудлыг тавьсан. Энд гурван асуудал багтсан. Нэгдүгээрт, 2400-2700 хүн ажилгүй болох нь. Хоёрдугаарт, хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгт байгаа хүүхдүүдэд хэн хоол хийж өгч, дулаан байлгаж, цагаан хэрэглэлийг нь угааж өгөх вэ. Хүүхдэд хүрэх ёстой энэ мэт үйлчилгээнүүд алга болох нь. Гуравдугаарт, 2013 оноос Боловсролын салбарт өөрчлөлт хийхээр тусгасан. Боловсролын салбарын туслах ажилтнууд багш нар шиг нэмэгдэл цалин авах тухай олон жил ярилцаж байж хуулинд оруулсан шүү дээ. Тэгэхээр боловсролын салбар, тэр тусмаа сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагад ажилладаг 2700 гаруй хүн ажлаасаа халагдвал олон жил хөдөлмөрлөсөн нэмэгдэл цалин, тэтгэвэр тэтгэмжээрээ хохирно гэсэн үг. Ийм асуудал үүссэн учраас УИХ-ын есөн гишүүн холбогдох хүмүүст нь асуулга тавьсан юм. -Жишээ авч үзэхэд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн дотуур байрны туслах ажилчдын талаар нэлээд яригдаж байсан. Энэ мэтчилэн хөдөө орон нутгийн багш, ажилчид санал хүсэлтээ та бүхэнд хүргүүлж байв уу. Юу юугүй ажлаасаа халагдах дээрээ тулчихаад байгаа юмуу? -Үнэн л дээ. Би тус аймгаас сонгогдсон гишүүн. Өнөөдрийн байдлаар, Хөвсгөл аймагт 120 хүн ажлаасаа халагдах мэдэгдэл авчихаад байна. “Сангийн сайдын тушаалаар та ажлаасаа халагдах ёстой” гэсэн мэдэгдэл. Тиймээс аймгийн Засаг дарга, Боловсрол соёл, шинжлэх ухааны газрын дарга нь над руу албан бичиг явуулсан төдийгүй ажлаасаа халагдаж буй хүмүүс ч тодорхой мэдээлэл өгч байсан. Энэ асуудал зөвхөн Хөвсгөл аймгаар ч зогсохгүй. Манай 18 аймаг, 330 суманд ажиллаж амьдарч буй олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа учраас УИХ-ын гишүүд бид анхаарал хандуулах ёстой гэж үзсэн. -Яг ямар хүмүүс нь ажлаасаа халагдах гэж байгаа юм бэ? -Энэ зөвхөн хүүхдийн тооноос хамаарч багш, ажилчдын орон тоог цомхотгож буй асуудал. Хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нийслэл хотынхоос харьцангуй бага байдаг шүү дээ. Тэгсэн атлаа ажлын ачаалал нь өндөр. Дотуур байрны галч гэхэд л уулнаас мод татаж бэлтгэх, хүүхдүүдийг дулаан байлгах гэж хонон өнжин ажилладаг. Мөн цагаан хэрэглэл угаадаг хүмүүс нь ч ажлаа хүчирдэггүй. Гэтэл иймэрхүү туслах ажилтнуудаа халчихаар тэр дотуур байрны багш нь өөрөө галч, манаачийн ажлыг хийх болж байна уу.  Цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдүүдийн цагаан хэрэглэлийг угааж, анги танхим цэвэрлэх үү. Иймэрхүү бодит амьдралд нийцэхээргүй тушаалаас болж, хүнд нөхцөл байдал үүсчихээд байна шүү дээ. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин
tuya:
Ehk-Amgalaan naadahi chini MCS bishee MAN-d baahan mongo zartsuulj UIH-n gishvvn bolood namtaigaa nam daruulj uls toroos archigdaad baahan shataad nvtsgen MCS-dee ochdoo ted nar chini gants neg zoos hairlah baihaa HA HA ynen shvvv
2012-09-14
монголчуудаас:
энэ эргүү нөхөр яахаараа өөрийн МАН-гарын сайд нь гаргасаэн шийдвэрийг бусад руу чихээд сууж байдаг эргүү вэ. энэ ман-ынхан ялагдалаасаа болоод цөм цочиролд ороод хямраад юу ярьж, хаа яваагаа мэдэхээ байж дээ. эд нар амьд байх нь уу. эсвэл галзуурах юм биш байгаа даа.
2012-09-14
БАТАА:
ТА НААД ҮГЭЭ ТУХАЙН ҮЕД ТУШААЛ ГАРГАСАН САНГИЙН САЙД БАЙСАН ХАЯНХЯРВАА, БОЛОСРОЛЫН САЙД БАЙСАН ОТГОНБАЯР НАРТ ХЭЛВЭЛ ЯАМАР ВЭ. УЛС ТӨР ХИЙХ НЭРЭЭР ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАРЛУУ БУРУУГ ЧИХЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
2012-09-14
zochin:
Neeree ter amariin batmunh-d uguh bairaa uguhgui gesen surag bsan unen ym bna l daa.Ta amlasandaa hureed ter bairaa uguuchee. Songuuliar yaaj shoudlaa da hudalch har hulgaich ve
2012-09-14
Мэргэн:
Эyх Амгаланд нам нь огт зохихгүй байхад хүчээр гүрийгээд байхын Далд учир байдаг байх Бодвол MCS-д МАН их тус хүргэсэн болтой Тэрнээс түүн шиг шинэ үеийн маналайлагч захирал хүнд АН илүү зохих нь мэдээж МАН-тайгаа дууусъя гэж шийдсэн бол өнгөрч дээ Ханяхярваа Отгонбаяр хоёртоо хэлээгүй байж одоо гоншигноод яаахав дээ халагдсан багш нарыг тэр хоёрруу очиж асуудлаа шийдүүл гэж хэлэхгүй юу
2012-09-14
zochin:
Hooy Enh amgalan gua ta amlasandaa hurch nutgiin buhchuuddee bairaa uguuchee.Hudlaa shou hiigeed hun huuraad ta neeree bish ymaa
2012-09-14
Duger guia odoo ta tetgevertee suul daa naad muu heden huuhdiin tuluu ta yg yu hiisen ym ve etses suuld ni tsetserlegiinhen hashaand 10 davhar bariulah gazriin naimaa l hiih shiv dee tseterlegiin ulsiin medeld shiljuulj busad tsetserleguudtei adil tuvshind oruulah heregtei tsetserlegiin heden bagsh ni ch hot duurgees zohion baiguuldag surgaltand hamragddagui surag baisan sh uu
2012-09-14
Дээгий:
цэцэрлэгийн яг хашаан дотор багш ажилчдынхы орон сууцыг бариулах захиалга өгчихөөд сууж байгаа Дүгэр гуайг бүр яая даа байз, тэр олон өнчин хүүхдүүдийн өмнөөс таньд дургүй хүрээд байх юм, очиж очиж цэцэрлэгийн үүдэнд яг тулгаад шүү,,,тэр хэдэн хүүхдүүдэд том болоод таны барьж байгаа байранд амьдрах ч байсан та хүүхдийн цэцэрлэгийн хашаанд 10 давхар орон сууц бариулж болохгүй л байхгүй юу даа, нөгөө норм норматив нэг хүүхдэд ногдох норм нормативыг энэ хэдэн өнчин хүүхдүүд маань эдлэх эрхгүй юу,,,
2012-09-14
click:
иш хөөрхий энэ лав мэдрэл муутай байхаа. Манай хүүхдийн багш л лав ийм биш. Иймэрхшш дуракуудыг Тагнуул цагдаа шалгаж худлаа үнэнг нь тогтоох хэрэгтэй юмаа. Багш нар эцэг эхээс авилга авах ямар шаардлага байгаан. Эцэг эх нь ч гэсэн яах гэж өгөхийн Харин эрхлэгчид нь хүүхдээ хууль бусаар тус цэцэрлэгт оруулахын тулд мөнгө өгдөг байх. Багш нар хоол зөөлгөдөг гэнэ үү Ёстой шаана биз Одооны эцэг эхчүүд шууд л хоол аваад ир гэвэл салаавч өгөх байх. Иймэрхүү худал цуурхал тарааж бусдын нэр хүндэд халдагчдад хуулийн цээрлэл үзүүлмээр эсвэл үнэн бол тэр хүмүүсийг нь хуулийн дагуу шийтгээчээ Энэ сэтгэгдэлчид амныхаа зоргоор дэндүү бурах юмаа. Миний хүүхдийг 3 жил харж хүмүүжүүлсэн багшийг ингэж хэлж байгаа нь биднийг ч доромжилж өбайна.
2012-09-14
hamgiin hund ajil alba hashij baigaa humuus bol tsetserlegiin bagsh. busad gadaad orond bol hamgiin baga huuhedtei ajilladag humuusiig hamgiin ih hairlaj hamgiin undur tsalngaa ugdug ym bn lee ...
2012-09-14
deegii:
huniig eldev negeer ni heleed ch yahav dee ug asuudliig hunduj baigaag ni zuv. nam yriad ajil hiihed hund bn sh uu. ene tushaaliig uneheer MAN-iin gishuun said baihdaa batlaad l gargasan ni unen sh dee. ter uyed ni Bolovsroliin yamnaas sanal avsan l baisan ingej bolohgui ldee muusain tsetserlegiin bagsh nariig ta nar bas bitgii urgelj eldeveer ni helj durtai ug heleeree doromjiloj bolohgui sh dee
2012-09-14
Vol:
Haytad hvnii 3 dahi ve
2012-09-14
zuv zuv:
amidral medehgui humuus shiidver gargahaa boliochee, ene Hayankirvaa gedeg nuhur zailaa. Hongor sumiig yalaa. saya songuuliar yalaa. Harin Enkh-Amgalan gishuun harin ch business meddeg, jinhene bodit amidral yaridag meddeg gishuun.
2012-09-14
зочин:
Цэцэрлэгийн эрхлэгч нар гэж эцэг эхчүүдээс авилга авах,хэдэн багш нараа дарамталж хоол цайгаа зөөлгөн хүүхдүүдийн идэх ёстой хоол ундны хамаг сайныг нь сорчилж идэхээс өөр зүйл хийдэггүй хэдэн бяндгар авгай нараар арай илүү юм хийлгэж баймаар байна
2012-09-14
click:
иш хөөрхий энэ лав мэдрэл муутай байхаа. Манай хүүхдийн багш л лав ийм биш. Иймэрхшш дуракуудыг Тагнуул цагдаа шалгаж худлаа үнэнг нь тогтоох хэрэгтэй юмаа. Багш нар эцэг эхээс авилга авах ямар шаардлага байгаан. Эцэг эх нь ч гэсэн яах гэж өгөхийн Харин эрхлэгчид нь хүүхдээ хууль бусаар тус цэцэрлэгт оруулахын тулд мөнгө өгдөг байх. Багш нар хоол зөөлгөдөг гэнэ үү Ёстой шаана биз Одооны эцэг эхчүүд шууд л хоол аваад ир гэвэл салаавч өгөх байх. Иймэрхүү худал цуурхал тарааж бусдын нэр хүндэд халдагчдад хуулийн цээрлэл үзүүлмээр эсвэл үнэн бол тэр хүмүүсийг нь хуулийн дагуу шийтгээчээ Энэ сэтгэгдэлчид амныхаа зоргоор дэндүү бурах юмаа. Миний хүүхдийг 3 жил харж хүмүүжүүлсэн багшийг ингэж хэлж байгаа нь биднийг ч доромжилж өбайна.
MCS:
Амгаа захирал шаал хөгийн хогийн намтай сүжирч хайран нэр хүнд, бизнесийн үнэт юмаа алдах вий дээ. Уг нь нам дагамаар байсан юм бол тань шиг дэлхийн хэмжээнд харьцдаг сэтгэдэг хүн арай шинэлэг байж АН-д болзол тулгаад Худалдаа Бизнес талын яам толгойлоод явсан бол таны тархи үнэд хүрэх байлаа даа.Таны дагаад байгаа наад нам чинь удахгүй түүхээс арчигдна, тэрнээс өмнө таны олсон хэдэн бор юмыг хамж аваад дуусах байх аа даа.Та хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй шаал өөр юм хүчээр ярьж байгааг чинь мэдэж байна .Таныг ингэ гэж цаанаас чинь дарамталдаг ийм намаас та юунд нь айсан юм, зоригтой гараад яваач.Бизнесийн нэр хүнд, нутаг олны дэмжлэг, олон улсын түнш аль аль нь таныг дэмжинэ шд.Их бохирдвол саяны ярьсан бүгд алга болно, бага бохирдсон дээрээ зайгаа авч Монгол улсдаа хүчээ өргөөч ээ.Удирдлага хариуцлага 2 бол таны имидж байсан шүү дээ. Бодоорой
2012-09-14
sl:
Ene ymar hytad tsaraitai pzdaa vee.
2012-09-14
Vol:
Haytad hvnii 3 dahi ve
ytu:
Танай намын Хаянхярваа болон Отгонбаяр сайд байхдаа гаргасан шийдвэр шүү дээ
2012-09-14