Нийслэлийг хогноос хэрхэн салгахаа ярилцав
2012-09-14

Нийслэлийн Иргэний танхим гурав дахь удаагийнхаа хэлэлцүүлгийг Улаанбаатар  хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат бусад холбогдох албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий менежер Ч.Бат  “Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний тухай” танилцуулсан. Тэрээр, "Нийслэл хотыг хогноос салгах цогц арга хэмжээг авахаар шийдээд байна. Нийслэлд 2008 онд хог тээвэрлэх машин 60 байсан бол одоо 340 машинтай болсон. Өнгөрсөн онд Улаанчулуутын хогийн цэгийг хааж, Нарангийн хогийг ашиглалтад оруулсан. Үүнээс гадна Морингийн даваа, Цагаан даваа гэсэн газруудад хогийн цэг ажиллаж байна. Нарангийн хогийн цэгт эмнэлгийн хог хаягдлыг булж, устгаж байгаа. Удахгүй энд барилгын хог хаягдлыг хүлээн авах, боловсруулах үйлдвэр байгуулах юм. Нийслэлд 10 мянган орчим хогийн сав байх шаардлагатайгаас одоогоор 3000 л байна. Тиймээс хогийн савны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Хогноос салахын тулд бид найман тэргүүлэх зорилготой хөтөлбөр боловсруулсан" гэсэн юм. Мөн хог тээвэрлэдэг байгууллагуудын сонгон шалгаруулалтаар шалгаруулах бөгөөд хоггүй хороо, СӨХ-г тодруулж урамшуулах бол эсрэгээрээ хогноосоо салж чадахгүй байгаа газруудад хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ZUV MANAGEMANT HII HOGNII TALAAR:
Deehen ueiin tonshuul geed muu buhniig eleglej gargdag nevtruuleg baisan tuun sheg hogtoi gudamj orts aj ahui negj haa saagui udur bur 15 minut zuragtaar darga tseregtei ni gargaad ug huzuund ni gahai n zurag zuugeed gahai n paiz ayluulaachee. Tseverhen baiguullagad ni tseverch gesen tug ayluul uralduul uramshuul . Surguulid sags togloh bowling togloh erh , Baiguulagt neg udur salhind garah erh . tsetserlegt togloom geed managment tei uil ajilgaa yavuul tolgoi ni yaasan humuus ve huniig uramshuulah idevehjuuleh zunduu argachlal baidag turiin alban haagch nar yaagaad tolgoigoo ajiluulaj zurhee ugch ajilahgui bna aaa
2012-09-15
Irgediin tolgoind hog hayaj bolohgui gesen medeelel suuhgui bol hognoosoo hezee ch salahgui ee. hog hayaj bgaa hun muuhai haragddagiig humuus meddeggui l ih uchir baina daa!
2012-09-14
иргэн:
гэр хорооллуудад хогийн сав, цэг байхгүйгээс хогоо хаа хамаагүй хаяж байна. Жишээ нь: Хайлаастын эцэст үнэхээр арга хэмжээ авмаар л байна. Хогоо хаяхгүй байхаар тийм л зохион байнуулалт хэрэгтэй бна.
2012-09-14
Irgediin tolgoind hog hayaj bolohgui gesen medeelel suuhgui bol hognoosoo hezee ch salahgui ee. hog hayaj bgaa hun muuhai haragddagiig humuus meddeggui l ih uchir baina daa!