Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдлээ
2012-09-14

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд 1990 оноос хойш 10 жилийн хугацаанд ажилгүй байсан хүмүүст зориулж “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” санаачилсан. Хууль ч удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Ингэснээр дээрх хуулийн төсөл нэг сая гаруй иргэнд хамраалтай болж байгаа хэрэг. Тодруулбал 1990-1995 оны хооронд 280 гаруй мянган хүн ажилгүй болж нийгмийн даатгалын дэвтэр нь бөглөгдөөгүй үлджээ. Харин 1995-2000 оны хооронд 780 гаруй мянган иргэн ажилгүй болж байсан гэдэг судалгаа бий. Энэ асуудлаар  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. -Таны санаачилсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” хэзээнээс эхэлж мөрдөгдөх вэ? -Ажиллсан жил буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай энэ хууль батлагдан гарснаар иргэдийн ажилласан буюу шимтгэл төлсөн жил дээр 10 жил нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Яг энэ хуулийн хугацаанд буюу 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилнэ. Тэгэхээр дээрх хууль удахгүй мөрдөгдөнө. Хуультай холбоотойгоор дагалдах журам батлагдаж гарах ёстой. Энэ журмыг тухайн яамны сайдын тушаалаар гаргах ёстой байдаг. Тиймээс одоохондоо журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж байна. Үүний дараа аймаг, дүүргийн нийгмийн бодлогын хэлтэст удирдамж очно. Ингэсний дараа л хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. -Хуульд хамрагдахыг хүсч байгаа иргэд хаана, хэнд хандах юм бэ? -Ер нь бол энд хамрагдах иргэд өөрсдөө өргөдөл бичих учиртай. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд яагаад ажил хийх боломжгүй байснаа тодорхой бичнэ. Мөн шимтгэл төлөөгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож өөрийнхөө төлөх 10 хувийг төлөөд хуулийн зохицуулалтад шимтгэл төлсөн таван жилийг маань тооцож өгөөч гэдэг хүсэлтээ гаргана. Үүнийг тухайн аймаг дүүргийн хэлтэс газрууд авч, мэргэжилтнүүд нь судалж үзээд хуульд хамрагдах үндэслэлтэй гэж үзвэл шууд хамруулаад ажилласан жил болон шимтгэл төлсөн жилийг нь нөхөн тооцоод явна. -Хууль батлагдсанаар төсөвт ямар нэг өөрчлөлт орохгүй гэсэн үү ? -Төсөвт бол ямар ч ачаалал ирэхгүй. Яваандаа 2015-2020 он гэхэд  иргэд нэрийн данснаасаа тэтгэвэр авах хууль хэрэгжиж эхэлнэ. Тэр үед тэтгэврийн даатгалын санд тодорхой ачаалал ирнэ. Гэхдээ бидний төсөөлж байгаагаар бол ойрын 10 жилд Монгол улсын эдийн засаг өсөх, иргэдэд очих бодит орлого нэмэгдэх төлөв харагдаж байгаа. Тийм учраас энэ тал дээр их өөдрөг бодлогоор хандаж байгаа. Нэг үгээр хэлбэл эдийн засагчдын үзэж байгаагаар ойрын 10 жилд нэг хүнд ногдох дотоодын бодит бүтээгдэхүүний орлого 30 мянга орчим долларт хүрнэ гэсэн төсөөлөл байгаа. Энэ бүгдээс харвал тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал боломжийн түвшинд хүрэх юм. Үүнээс гадна төрөөс явуулах бодлогын хүрээнд одоо тэтгэврийн даатгалын сангийн мөнгөн хуримтлалыг байх ёстой хэмжээнд нь төр бий болгох шаардлагатай байна. Яагаад гэвэл хууль үйлчлэх хугацаа ойртож байгаа. Ингэвэл энэ ачааллыг даах бололцоо тэтгэврийн даатгалын санд бүрдэнэ. -Хууль яг  хэзээнээс эхлэн хэрэгжих вэ? -Одоо ингээд хууль ердийн журмаар төрийн мэдээлэл дээр хэвлэгдэж гарна. Ингээд л хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Тэр үед бид холбогдох журам дүрмээ бэлэн болгочихсон байх хэрэгтэй. -Дээрх хуулийг хэлэцэж байх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгаагаас санал гарч байсан. Эрсдлийн 10 жил 1990-2000 оноор дуусахгүй. 2000 оноос хойш ч гэсэн ажилгүй болсон хүн олон. Энэ хүмүүсийг хамруулж болохгүй юу гэж байсан удаатай. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ? Дахиад ийм төрлийн хууль санаачлахын тулд судалгаа хийгдэж эхэлсэн үү? -Г.Уянга гишүүний гаргасан саналыг дэмжиж байгаа. 2000-2012 оны хоорондох нөхцөл байдлыг яаж төрийн бодлого, эрх зүйн орчноор зохицуулах вэ гэдэг талаар хамтарч ажлын хэсэг гаргая гэдэг дээр санал нэгдсэн байгаа. Б.Батцэцэг
Shuud.mn
Сонин хачин
BAYNGOL duurgiin niigmiin daatgaliin ajilchdiin haritsaanii soyliig anhaarna uu ter dundaa 1dawhriin tetgeber tetgemjiin zubulguu uguh uruund suuh nudnii shiltei zaluu huuhenii haritsaa arai denduu bna. zubulguu awah gej orj irsen huntei deerengui doromjlongui zagnaj zandarch mash buduuleg haritslaa.turiin alband olon tumend uilchleh gej suuj baigaa gedgee uhamsarlaj haritsaanii soyltoi baihiig anhaarna uu.
2020-01-28
zochin:
ERdene bol muu nertei bolovch uym hiideg hun shuu.
2013-03-12
tumur:
Erdene said ih zuv zuil sanaachilsan.demjij b.naa
2012-09-16
gerel:
mash ih bayarlaj bna. Eredene niigmiin daatgaliin darga baisniha huvid ch huvi huniihee huvid ch mash ih abyrlamaar ajil hiisen tsaashid ch hiine gedegt itgeltei bga. 2000 onoos hoish Huviin hevshild ajillaj bsan humuusiin niigmiin daatgal ogt tulugdduggui baisan teriig tetgevertzohitsuulah arga zam baigaa bolov uu?
2012-09-15
otgon:
aayad handaj helehed ene bodlogo mash zuv bna ta tetgeveriin daatgaliig yaj boddog tuhai medleggui bga uchraas buruu oilgoj ulsad hohirol uchirna gej aij bh shig bna tiim uchraas meddlegee deeshluul. AH iinhand bayarllaa ta buhniig demjdeg tsaashidch demjih bolno
2012-09-15
Uchiriig n mednee:
Hunii sanaachilsan ajliig uuriin bolgon busdad hurgej unelgee avch bgaa n muuhai l bn daa. Ug n minii nedehiin ene huuliig uur humuus ali ert yarij bgaad Erdeniin ued l heregjij bgaa yum shoo dee. Getel uuruu hiisen yum shig baatar bolj baidag jaahan tiim l yum daa.
2012-09-15
ard:
erdene minii duu niigmiin daatgaliin darga baihdaa idsen mongo ugaasanaa shudragaar helchihgui yu esbel uyangaar heluulehuu chi shorond baih hun yagaad genet iim medlegtei bolchihboo chi ooriigoo bariad ogchihloo doo atg ene huniig shalgah heregtei
2012-09-15
Боогий:
таалагдаж байна. Эрдэнэ гишүүн болон АН-хан нөхцөл байдлыг маш зөв олж харж, ялангуяа 1960 оноос хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс хамаарна гэсэн муухай заалт байсныг үгүйсгэж энэ үеийнхэн ихэнх нь залуу насандаа ороо бусгаа үеийг даван туулахын тулд ганзагын наймаа, гадаадад ажиллах зэргээр амьрахын төлөө зүтгэж яг 1990-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөх байтугай, ирээдүйд тэтгэвэрт гарч нийгмийн хайр халамж хүртэнэ гэж бодоо ч үгүй явсан билээ. Энэ 10 жилийн интервал хангалттай, 2000 оноос хойш хүн өөрөө хөдөлмөрлөхийг хүсвэл бүхий л салбарт харьцангуй боломж бүрдсэн. Бас бүх насаараа хөдөлмөрлөөгүй буюу даатгал төлөөгүйгээ төрд буруу өгч болохгүй. монголын иргэдийнхээ төлөө монголоор сэтгэж ажиллаж байгаад баяр хүргэе! баярлалаа.
2012-09-14
Энхцэцэг:
Зөв шийдвэр гаргалаа. МАН-ын дарангуйлсан 22 жилд ах дүү хамаатан садан, найз нөхөддөө төрийн албан тушаалаар бялуу хуваалцаж улс орныг мөхөөх бодлого явуулахдаа энгийн маш олон иргэдийг хоморголон халж хохироосон.Түүний нэг нь би өөрөө энэ зовлонг үзсэн бөгөөд энэ гажуудлыг олж харсан АН-ын бодлого ард түмэндээ ээлтэйгээр эхэлж байгаад баярлаж байгаагаа хэлье.
2012-09-14
2000 gedeg bol baga baina yadahnaa 2005 hurtel baisan bol zugeer baisan um
2012-09-14
зочин:
Хүмүүсээ ӨЛЗИЙСАЙХНЫ ЦЭНДСҮРЭН гэдэг 19 хөн настай залууд луйвардуулчаад олж чадахгүй сууж бна олж өгч туслаарай ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 14 р хорооны Хандгайтын 1-4 т амьдардаг гэсэн хаана байдгийг сайн санаат хүмүүс хэлж өгч туслаарай хүнээс хэдэн саяыг зүгээр л авчихдаг аймаар хүүхэд бна шүү болгоомлоорой би үнэн бичсэн шүү
2012-09-14
zochin:
Та асуудлыг буруу ойлгоод байгаа юм биш үү. Тэтгэврийн даатгал энэ хугацаанд төлж чадаагүй хүмүүс цалингийн доод хэмжээгээр тооцож даатгалаа өөрсдөө нөхөн төлнө ш дээ. Гол нь даатгал төлсөн жил нь хүрэхгүй учраас хүмүүс хохироод байгаа асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ гэж ойлгож байгаа.
2012-09-14
odontungalag:
ene huuli mash zob huuli sanachilsan erdene gishuund bayar hurgej tsashdin ajild ni amjilt husie harin negentee l huuli batluulj baigaa yum chini uyanga gishuunii sanal zob bn shu dee 2000-2012 oniig zaabal hamruulah estoi ene yed buurch ih humuus datgalaa tolj chadagyi uchir ni ene onuudad delhiin ediin zasgiin hyamral huchtei yabagdaj olon humuus ajilgyi amidralgyi bolj olon aj ahyi yil ajillagaagaa zogsooj uudee haasan shuu dee harin tegj yaribal yag huulind zaasan hugatsaand bol humuus yamarch ajiltai baisan shuud l hayad l ereen ruu oorsdiinhoo huselteer naimand yabj baisan shu dee tiim uchras 2000-2012 oniig ene huulind hurdan hamruulj ogbol ene huuli olon aail ger olon eh huniig bayarluulah bolno shuu erdene gishuunee
2012-09-14
Uchiriig n mednee:
Hunii sanaachilsan ajliig uuriin bolgon busdad hurgej unelgee avch bgaa n muuhai l bn daa. Ug n minii nedehiin ene huuliig uur humuus ali ert yarij bgaad Erdeniin ued l heregjij bgaa yum shoo dee. Getel uuruu hiisen yum shig baatar bolj baidag jaahan tiim l yum daa.
naran:
sain bnaa tand bayarlalaa tor zasgiin buruu bodlogiin zolios bolson humuus olon bgaa ter buhen bayarlaj bgaa daa mon 4 huuhedtei eejuudiig nas zaluu bhad ni tetegevert gargaj tetgevriin dood hemjee olgoj hohiroosoniig zalaruulah heregtei tetgevriin nemegdliig dood tuvshind ni hiimeer bdag yum daa ted toriin buruu bodlogiin zolios bolsoor odoo ch hohirson yadii zuduu baga tetgevereer amia zogoon amidarch bna daa erdene ta uuniig neg bodoj sudalgaa hiilgej uzeerei tand itgen eejiinhee omnoos huselt bichlee
2012-09-14
otgoo:
Yneheer saihan tusul sanaachiljee,bayarlalaa.Amjilt husie.
2012-09-14
АН тооцоо судалгаатай хандаж байгаа. Яагаад болохгүй гэж. Төрийн болдлого, зохицуулалт муугаас хэсэг хүмүүс хохирсон нь үнэн болохоор төр алдаагаа засах хэрэгтэй. Одоо ч төрийн бодлогоос болж ажилгүй хүний тоо их байгаа шүү дээ.
2012-09-14
ih saihan sanal sanaachlaga bailaa zov bodoltoi huneer tolgoi tavibal iim l baidag shuu bayatai baina
2012-09-14
aaya:
АРДЧИЛСАН НАМЫНХАН АРД ТҮМЭНД НЭР ХҮНД ОЛОХ ГЭЖ ХАМААГҮЙ ЗҮЙЛ ХИЙХ ЮМ ДАА. ЭНЭ ХУУЛИЙНХААН ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООГ ГХИЙГЭЭД НЭГ ҮЗЭЭРЭЙ. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ИРЭЭДҮЙД ИХЭЭХЭН СӨРӨГ ҮР ДАГАВАР АВЧИРНА ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨДӨР МӨНГӨӨ ТӨЛӨӨГҮЙ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙН ИЭРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙГ АЖИЛ ХИЙСЭН НЬ НЬ ТАТВАРАА ӨГСӨН ХҮМҮҮС ТӨЛНӨ ГЭДЭГ УТГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭРДЭНЭЭ ТА МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АСАР ИХ ХОРТОЙ ЗҮЙЛ ХИЙ ЛЭЭ ДЭЭ
2012-09-14
zochin:
Та асуудлыг буруу ойлгоод байгаа юм биш үү. Тэтгэврийн даатгал энэ хугацаанд төлж чадаагүй хүмүүс цалингийн доод хэмжээгээр тооцож даатгалаа өөрсдөө нөхөн төлнө ш дээ. Гол нь даатгал төлсөн жил нь хүрэхгүй учраас хүмүүс хохироод байгаа асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ гэж ойлгож байгаа.
зочин:
маш их баярлалаа...
2012-09-14
ЭРДЭНЭД:
Эрдэнээ та нийгмийн сэтгэлийг маш сайн мэдэрч энэ хуулийг гаргаж чадсанд танд болон АН-д маш их баярлалаа. МАН бол ингэж сэтгэж чадахгүй байсан даа.
2012-09-14