Яармагийн цэвэр усны хангамжийг сайжруулна
2012-09-14

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Яармаг орчмын орон сууцны шинэ хороололын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төсөл нь 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22,6 сая ам долларын санхүүжилттэй юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл төслийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн дунд хугацааны зорилтод ажлын хүрээнд Яармагт шинээр орон сууцны хороолол баригдахаас гадна, Амины орон сууцны хороолол баригдана. Шинэ хорооллын цэвэр усны хангамжийг сайжруулах гэж байгаа энэ ажил бол үнэхээр их ач холбогдолтой” гэсэн юм. Цаашид Яармаг орчимд шинэ хороолол барихад шаардлагатай зам, бохир ус татан зайлуулах зэрэг бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь  шийдвэрлэхээс гадна, төсөл хэрэгжсэнээр Яармагийн шинэ хорооллын оршин суугчид болон ойр орчмын гэр хорооллын оршин суугчид гээд нийт 120 мянган хүн үр шимийг нь хүртэнэ гэж үзэж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин