Хамгийн алдартай хайрын романсууд
2011-10-28

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн тодоор бичигдсэн үлдсэн хайрын түүхүүдээс хамгийн хамгийн нь яах аргагүй “Касабланка”. Урлаг судлаачид хайрын түүх өгүүлсэн хамгийн шилдгээр нь “Касабланка”-г тодруулсан юм. Харин түүний дараа нэгэн үед Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан “Титаник” кино оржээ. Тэгвэл гуравт Густав Климтын “Үнсэлт” нэртэй уран зураг орж байгаа юм. Ингээд хамгийн алдартай хайрын романсаар тодорсон бүтээлүүдийг нэрлэе. Касабланка “Касабланка” "Бид хамтдаа байгаа цагт үргэлж л Парист байгаагаас өөрцгүй" гэсэн жүжигчин Хамфри Богарты үг романтик бүсгүйчүүдэд илүү “хүндээр” тусдаг аж. Холливудын алтан үеийн сор бүтээлүүдийн нэг “Касабланка”-ийн Илсагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ингрид Бергмен бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Товчхон хэлэхэд “Касабланка” нь хосуудын заавал үзэх ёстой кино гэхэд буруудахгүй. Титаник Титаник. Сүйрлийн тухай өгүүлсэн хамгийн романтик бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлдэг. Анх кино дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа хойш шилдэг нь байж чадсан уг кино чамгүй ашиг орлого төдийгүй алдар нэрийн дээдийг уран бүтээлчдэд авчирсан юм. Зах хязгааргүй, хөлгүй далайн дунд сүйрч буй хөлөг онгоцны түүх гэхээсээ илүү романтик хайр дурлалын тухай түүх өгүүлсэн кино хамгийн алдартай романсуудын хоёрдугаарт бичигджээ. Үнсэлт Густав Климтийн бүтээл “Үнсэлт” нэртэй уран зураг. Энэ бүтээл нь дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын нэг төдийгүй Густав Климтийг алдар нэрийн оргилд хүргэсэн гоц бүтээл гэдэг. Уг зураг нь азааргагүй харсан хүнд хамтдаа хэвтэж буй залуу хос шиг харагдаж болох ч, сайн ажиглавал нүдний өмнө амилдаг амьд зураг. Өөрөөр хэлбэл “Үнсэлт”-ээс шунал тачаал, энхрийлэл, тэмүүлэл зэргийг амьд, бодитоор мэдэрч болно. Төгсгөлгүй, нээлттэй орхигдсон дугуйнуудаар бүсгүйн биеийг, харин дөрвөлжин, тэгш өнцөгт дүрсүүдээр эрэгтэйн биеийг дүүргэсэн нь түмэн янзын утгыг илэрхийлдэг байна. Харин хэрхэн хүлээж авч хэрхэн дүгнэлт өгөх нь үзэгчийн эрх. Хунт нуур Дараа нь “Хунт нуур” бүжгэн жүжиг оржээ. Хунт нуурын талаар олон зүйлийг нуршаад дэмий биз ээ. Уг бүжгэн жүжгээс гоо зүйн асар өндөр таашаалыг авахаас гадна хайр сэтгэлийнхээ гал дөлийг сэргээдэг гэдэг. Хайрттайгаа үзэх хамгийн сайхан жүжиг.   Ромео Жульетта Ромео Жульетта хоёр. Дайсагналцсан гэр бүлийн нэр төрийн золиос болсон өсвөр насны залуухан хүү охин хоёр. Гэвч тэдний бие бие рүүгээ тэмүүлсэн сэтгэл нь хэн хүнээс илүү хүчтэй, бас зоримог. “Хайр гэдэг бол золихуй юм”. Хайр сэтгэлийнхээ төлөө өөрсдийн амийг золиослодог нь ялагдаж буй мэт харагддаг ч, магадгүй тэд хамгийн их ялсан нь Ромео Жульетта хоёрынх шиг хайрыг энэ хорвоо ертөнц өөртөө шингээж чаддаггүй нь гашуун үнэн. Beauty and the Beast Харин хамгийн сүүлд нь “Beauty and the Beast” хүүхэлдэйн кино орсон байна. Өнгөрсөн 25 жилд гарсан хамгийн романтик дэлгэцийн бүтээлүүдэд багтаж чадсан Диснейн шилдэгүүдийн нэг. Яагаад “Үнсгэлжин”, “Цасан гоо”, эсвэл “Нойрсож буй гоо гүнж”-ийг тэд сонгоогүй юм бол. Учир нь Белл бусад шиг царайлаг, сайхан ханхүүд дурлаагүй, харин тэр хэрцгий царайтай араатанг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан юм.
Shuud.mn
Сонин хачин