Барилгаа болиод хөшөөгөөр далимдуулдаг болж
2012-09-17

Хотын шинэ удирдлагууд газрын маргаан, зөрчлийг арилгах талаар дорвитой арга хэмжээ авч эхэлсэнд иргэд талархалтай хандаж байгаа. Юутай ч тэд эхний ээлжинд хотын төвд газар зарж амьдардаг нөхдийн бохир бизнесийг таслан зогсоосон. Өөрөөр хэлбэл байрлал сайтай газарт, хуучны байшингуудын зай завсарт орон сууц, оффисын барилга барих газар өндөр үнээр зарна гэдэг зар ач холбогдолгүй болсон. Гэвч газрын зөрчил, маргаан тасрахгүй байна. Газрын наймааг цэгцэлж эхлэхтэй зэрэгцээд хууль зөрчин барилга байгууламж барих явдал гарах болжээ. Нөлөө бүхий улстөрчийн нэрээр далайлган жирийн иргэний шугам сүлжээ бүхий газар луу дайран, дээр нь хөшөө барихаар санаархаж байгаа нэгэн хэргийн  талаар энд өгүүлье. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг “Өргөө” кино театраас урагшаа уруудан 25 дугаар эмийн сан явах замд “Петровис” Компанийн шатахуун түгээх станц байдгийг хүн бүхэн мэдэх байх аа. Баруун талаар нь хорооллоос уруудах, зүүн талаар нь 25 дугаар эмийн сангаас хороолол тийш өгсөх чиглэлийн авто замтай. Энэхүү хоёр замын дундахь шатахуун түгээх станцын урд талд иргэн Ч.Ганхуяг авто засварын үйлчилгээ эрхэлдэг юм байна. Тэрээр 2001 онд энэ газрыг хууль журмын дагуу эзэмших эрхийг авч, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө ч ном ёсоор нь авчээ. Ингээд уг газар дээрээ 10 жил үйл ажиллагаа явуулж, татвар, түрээсийг нь цаг тухайд нь төлсөөр иржээ. Гэтэл 2010 онд Чингүнжавын мэндэлсний ойн өмнөхөн “Чингүнжав” сан гэж төрийн бус байгууллагынхан Ч.Ганхуягийн засварын газрын дулааны шугаман дээр хөшөө босгоно хэмээн ярьж, хөөж туух нь шахам авирлах болжээ. Тэдний ийн бярдсаны учир нь тэрхүү “Чингүнжав” санг нь УИХ-ын гишүүн С.Баяр тэргүүлдэгт байжээ. Гэхдээ жирийн иргэний хуулийн дагуу эзэмшиж байгаа газрыг ямар ч эрхтэн дархтан байлаа гээд шууд булааж дээрэмдээд авна гэж юу байхав. “Чингүнжав” сангийнхан дээгүүр доогуур баахан хөөцөлдөөд үнэн, хууль хоёрт дийлдэн арга мухардсан байна. Тиймээс тэд Солонгост захиалан хийлгэсэн Шадар ван Чингүнжавын хөшөөгөө арга буюу Хөвсгөл аймагт босгосноор энэ асуудал намжжээ. Гэтэл өнгөрсөн жилээс “Чингүнжав” сангийнхан дахиад л иргэн Ч.Ганхуягийн дулааны шугам болон үерийн ус зайлуулах шугам сүлжээ бүхий газар луу дайрч эхэлжээ. Тоталитар дэглэмийн үед л нэг хүний хөшөөг олон хувиар хийж улс орон даяар босгодогсон. Чингүнжавын хөшөөг заавал ийм олон хувиар хийвэл ард түмний амьдралд тустай гэснийх үү заавал энэхүү тохиромжгүй, орчинд нь тохижилт хийх боломжгүй, дороо инженерийн шугам сүлжээтэй газарт барьж босгох гээд байгаагийн учрыг эрүүл ухаанаар бодоод олохгүй ажээ. Хэрэв үерийн усны шугам болон дулааны шугам сүлжээ хагарч гэмтвэл яах вэ, хөшөөгөө буулгах уу? Тэгээд ч тэр хөшөө босгох гээд байгаа газар нь хоёр замын голд явган хүний гарцгүй газар, шатахуун түгээх станцын яг урд дор нь. Ийм тохиромжгүй газар цогт эх орончийнхоо хөшөөг шовойлгочихоод хүндэтгэл үзүүлнэ гэвэл ёстой үлгэр болох биз. Тэгээд дээр нь холбогдох хууль, дүрэм журам зөрчин байж хөшөө босгох юм гэнэ. Энэ хууль бус үйлдлээ тэд “Чингүнжав” сангийнхаа тэргүүний нэрээр далайлган хийж байгаа аж. Үнэндээ УИХ-ын гишүүн асан С.Баяр өөрийн толгойлдог сангийнхнаа ийм  ажил хийгээд явааг мэдээ ч үгүй явж мэднэ. Тэрээр одоо АНУ-д байгаа бөгөөд энэ сарын 27-нд Монголд ирэх аж. Энэ  зуур ар хударгаар нь “Чингүнжав” сангийнхан нь хууль зөрчин байж хөшөө барихаар санаархсан ажээ. Юутай ч “Чингүнжав” сангийнхан иргэн Ч.Ганхуягийн авто засварын үйлчилгээ эрхэлдэг газрын урд талд нь том бетонон хана босгож орхижээ. Гэтэл энэ хана нь газар доорхи инженерийн шугам сүлжээн дээр таарсан байна. Инженерийн байгууламжийн болон хөрсний ямар ч судалгаа хийлгүйгээр, дулааны шугам болон үерийн ус зайлуулах 2 шугам зэрэг нэг дор олон инженерийн шугам сүлжээн дээгүүр дамнуулан барьж босгосон энэ бетонон хана нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц болон авто засварын газруудыг усанд автахад хүргэсэн байна. Яагаад гэвэл уг хана үерийн ус зайлуулах байгууламжийг хааж орхижээ. Энэ зуны их борооны үеэр үүний улмаас засварын газар нь байн байн усанд автаж багагүй хохирол амссан байна. “Чингүнжав” сангийнхан инженерийн шугам сүлжээ дамнуулан хүч түрэн хөшөө барихаар төлөвлөхдөө дулааны эрчим хүчний шугам сүлжээг нэлэнхүйд нь буюу 50 орчим метр газраар дарж, мөн уг газрын доогуур байрласан Ард Аюушийн өргөн чөлөөний үерийн ус зайлуулах 600-ийн хоёр шугам болон түүний огтлолцол худаг дээгүүр дамнуулан хөшөө болон бусад байгууламжуудыг байгуулахаар тусгасан нь Эрчим хүчний тухай хуулийн 33.1-ийн “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.3-ын 3-р хүснэгтэд заагдсан 500 мм хүртэл голчтой газар дор байрласан дулааны шугамаас хоёр тийш 5м зайнд эрчим хүчний хамгаалалтын зурвас тогтооно гэсэн заалт мөн дүрмийн хоёрын 7-р зүйлийн “Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 3.10-д заасан “Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” зэрэг хуулийн маш олон заалтуудыг санаатайгаар зөрчсөн хууль бус ноцтой үйл ажиллагаа болжээ. Олон хууль, дүрэм, журмыг зөрчин, хөшөө барих гэж байгаа “Чингүнжав” сангийнхны энэ ёс бус үйлдлийг хотын удирдлагууд болон хуулийн байгууллага анхааралдаа авч, зохих хариуг нь өгнө гэдэгт итгэж байна. Чингүнжавын алдраар далайлган, олны танил улстөрчийн нэр сүрээр бамбай хийн дураараа авирлах эрхийг сайхан нэртэй, муухан явдалтай тус сангийнханд хэн ч олгоогүй билээ. Х.Аянга
Shuud.mn
Сонин хачин
ganhuyg bugsnii nuh shuu dee bolj.
2012-09-19
Зочин:
Хгсооно гээд байгаа биз дээ. Энэ барилгаууль зөрчөөд л барилга бариад байна гээд л зо бас хууль зөрчиж байгаа юм бол бас зогсох байлгүй дээ.
2012-09-19
za ter ganhuyag ni ch novsh ,petrovis ni ch xuuli bus tedniig bygdiig ni xuuguud orond ni xushuutei tsetserlegt xyreelen baiguul...ene bol zygeer l ter ganhuyag gex novshiin zaxialgaar neg muu xaltar setgyylchiin saraachsan yamar ch xereggyi zyil..xog gej
2012-09-18
Irgen:
CHGanhuyg ooroo ash noctoi gazar deeredej avliga ogch garshsan hegen shdee Gaalid ajildag baisan odoo yu hiij bgaan gazriin huuliig bainga zorchij baidag duraaraa deegvvr tanil talaaraa tvree baridag etgeed tvvniig harin sain shalgaval taarna
2012-09-18
Chinguunjav sangiinhan bolioch, jiriin irgenii businesst haldaj baigaad ni eruu uusge!!!
2012-09-18
tuya:
yaduu ganxuyagt gazar xereggui dee ter zadarcan bayn c bayr avna xarj l baigaaraa
2012-09-18
http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fitunes.apple.com%2Fus%2Fapp%2Fcagaan-tolgoj%2Fid556498315%3Fls%3D1%26mt%3D8&h=6AQEM87kd
2012-09-18
Avto zasvar hereggui ee ! Chingunjav harin baij bolno !
2012-09-17
avto serves bichuulj
2012-09-17
Zasvariin gazar end tohiromjgui ee. Uur gazar uguud orond ni hushuuguu bosgoo
2012-09-17
Shuud nuraa. Oor asuudal baihgui
2012-09-17
Hot 100% hereggui hushuuguur duursen bn.
2012-09-17
Avto zasvar hereggui ee ! Chingunjav harin baij bolno !