БНХАУ, Япон улсуудын хооронд Сенкаку арлын маргаанаас үүдээд буй эсэргүүцлүүд даамжирч Хятадад үйл ажиллагаа явуулдаг японы үйлдвэрүүд түр саатаад байна. Үүнд Панасоник, Тоёота, Канон компанийн үйлдвэрүүд багтаж байна.
Панасоник компани Циндао дахь үйлдвэрийнхээ зарим үйл ажиллагааг есдүгээр сарын 18 хүртэл хаах бөгөөд дахин хоёр өдөр байдлыг харна гэжээ. Мөн Канон компани Хятад дахь гурван үйлдвэрээ 18 хүртэл зогсоосон байна.
Хүн суурьшаагүй боловч баялаг ихтэй уг арлуудын гурвыг Токио хувийн эзэмшигчээс нь худалдан авахаар гэрээ хийсэн тухай мэдээнээс болж хятадын энд тэндгүй олон мянган эсэргүүцэгчид гудамж талбайд японы далбаа, япон машинуудыг шатаасан юм.
Ц.Мишээл