Спорт явган аяллын аварга тодорлоо
2012-09-17

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дүгээр заалт, Засгийн газрын 2011 оны 249 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн 2012 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/10 дугаар захирамжаар Иргэдийн спортын их наадмын Спорт явган аялалын тэмцээнийг 2012 оны 09 дүгээр сарын 15-нд “Хар усан тохой”-д зохион явууллаа. Энэхүү тэмцээн нь нийслэл Улаанбаатар хотод биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн иргэдийг бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой боллоо. Тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Адал явдалт явган аялалын холбооны шүүгчид явган аялалын зааврын дагуу явуулсан. Тэмцээний нээлтийн ажиллагааг Д.Сүхбаатарын талбайд хийж, Баянзүрх дүүргийн Улайстайн гүүрнээс-Хар усан тохойн чиглэлд цуваагаар гаргалаа. Их наадмыг 2012 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл: – Хороодын хэсгийн тэмцээн; – Хороодын сонгон шалгаруулах тэмцээн; – Дүүргийн бүсийн тэмцээн; - Дүүргийн аварга шалгаруулах; - Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай Нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна. Спорт явган аяллын тэмцээнээс гадна олс таталт, волейбол, сагсан бөмбөг, хийн дасгал гэсэн төрлүүдээр аваргууд тодорно. Тэмцээний онцлог нь 25-с дээш насны хүмүүс оролцох эрхтэй. Хэрвээ спортын дэд мастераас дээш цол зэрэгтэй бол 45-с дээш настай байх ёстой. Аяллын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэд хамрагдсанаас нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 108 иргэд амжилттай оролцлоо. Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлт, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр явуулж нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлэв. 1-р байранд О.Мэндбаяр дасгалжуулагчтай, Батболд ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо; 2-р байранд Б.Оюунсүрэн дасгалжуулагчтай Г.Батжаргал ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо; 3-р байранд Б.Чинзориг дасгалжуулагчтай Анхзаяа ахлагчтай Сүхбаатар дүүргийн -p хорооны багууд орж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Shuud.mn
Сонин хачин
Саруул:
Амжилттай оролцоод ирсэн иргэддээ баярлалаа. 22-р хорооны хамт олон
2012-09-17