Улаанбаатар
Багш нарын ажил хаялт үргэлжилсээр байна
2012-9-17

Чикаго хотын багш нар ажил хаялт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж, 350 мянган сурагч хохирсоор байна. Хотын дарга Рам Эмануэль хэлэхдээ “Багш нарын энэхүү ажил хаялт хууль бус, үүнийг зогсоох шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлт тавина” гэжээ. Чикаго хотын Багш нарын холбоо багш нарын цалин болон багш нарын үнэлгээний асуудлаар эсэргүүцэл зарлаж байгаа аж. Хэрвээ тохиролцоонд хүрч чадвал сурагчдын шалгалтын дүнгээр багш нарын үнэлгээг гаргадаг явдлыг бууруулж, багш нарын эрүүл мэндийн болон цалинг сайжруулах юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин