Нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь хайгуул, ашиглалт, олборлолтын лицензтэй байгаа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд МУГЖ С.Жавхлан очиж тус сумын иргэдтэй уулзалт хийжээ. Тэрээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар Гурвантэс суманд 16 томоохон компани олборлолт хийж байгаагаас 14 жил олборлолт хийсэн компани ч байдаг.
Гурваи том уурхайн 120-140 тонын даацтай 1500 орчим машин тус нутгийн баялгийг өдөр шөнөгүй урд хөрш руу зөөж байна. Үүнээс болж тус сумын 1350 өрх, 6000 гаруй хүн ам 130,000 гаруй толгой мал уух ус, гишгэх газар, бэлчээргүйд хүрсэн аюул нэгэнт тулж иржээ. Тиймээс малчид эрх ашгаа хамгаалах зорилгоор хөдөлгөөн байгуулан тэмцэж эхэлсэн байна.
Гурвантэс суманд гурван ч том уурхай 10 гаруй жил ашиглалт явуулжээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л ганцхан “МАК” компани зургаан сая тонн нуүрс хятад руу гаргажээ. Нийтдээ гурван том уурхайн 1500 орчим машин өдөр шөнөгүй нүүрс зөөн урд хөрш рүү гаргаж байна.
Уул уурхайгаас дүрвээд энэ нутагт байсан Хавтгай, Хулан, Хар сүүлт Мазаалай, Аргаль, Янгир, Ирвэс зэрэг дархан цаазтай амьтан, Ёл, Хойлог, Тас, Бүргэд, Ятуу, Ногтруу зэрэг жигүүртнүүд нутгийн хойд хэсэг рүү гарчээ. Харин одоо тэр хойд хэсгийг нь ухах гээд компаниуд бэлдчихсэн, том том техник оруулаад ирчихсэн байгаа талаар дурдсан.
Энд 14 жил олборлолт хийж байгаа компани ч бий. 14 жил ашигт малтмалыг нь авсан компани орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээгүй байна. Уурхайн ухсан цооногт нэг айлын хоёр хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг ч гарчээ. Тэсрэх дэлбэрэх бодис ачсан машинууд сумын төвөөр хөндлөн гулд сүлжилдэж иргэдийг айлгах болж. Мөн тэмээ мал цооногт унаж үхэх нь элбэгшжээ.
Д.Цэцэг
Уншиж байна |