Ц.Амгаланбаатар: Монгол газар хөдлөлтийн эрсдэлтэй суурьшлын бүсэд хамаардаг
2012-09-17

“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс урьдчлан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдвийн дор Монгол Улсад анх удаа Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулган Төрийн ордны их танхимд боллоо. Чуулганы дараа   ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраас дараахь асуултад хариулт авлаа. - Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлээс бууруулах, сэргийлэх чуулганыг  манайд зохион байгуулж буй зорилго юу вэ? -Азийн улсуудад  сүүлийн үед газар хөдлөлтийн гамшиг ихээхэн гарч байгаа.  Үүнтэй холбоотой  Монголын улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан. Энэхүү ажлын хүрээнд  Азийн Сейсмологийн холбооны  есдүгээр  их чуулганыг Шинжлэх ухааны академи, ОБЕГ  Монголд анх удаа зохион байгуулж байна. Чуулганаар  Азийн улс орнуудад  газар хөдөлтийн  гамшгаас сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа явуулах, дэлхий нийтийн хандлага, эрсдлийг бууруулах ямар чиг хандлага, шинэ технологийн талаарх мэдээлэл сонсох үндсэн зорилготой. Газар хөдлөлийн чиглэлээр мэргэшсэн  27 орны 120 орчим төлөөлөгч оролцож байгаа. - Манай улс газар хөдлөлтийн хувьд хэр эрсдэлтэй бүсэд ордог вэ? - Монгол  Улсын хувьд газар хөдлөлтийн эрсдэлтэй суурьшлын бүсэд хамааралтай.  Газар хагарлын  дөрвөн цэг Улаанбаатарын орчимд бий.  Үүнд бид анхаарал хандуулах нь шаардлагатай байгаа. - ОБЕГ-ын албан хаагчид  газар хөдлөлийн чиглэлээр  гадаадад мэргэжил дээшлүүлсэн үү? - Нуулгүй хэлэхэд газар хөдлөлийн чиглэлийн  мэргэжлийн боловсон хүчин Монгол улсын хэмжээнд дутагдалтай байдаг.  Одон орон,  геофизик судлалын хүрээлэнд үндсэн мэргэжилтнүүд бий. Дэлхийн цаг уурын дулаарал, экологийн эрчимтэй өөрчлөлт, хүн амын өсөлт, техник технологийн хөгжлийн сөрөг нөлөөгөөр манай дэлхий байгалийн гамшигт улам бүр өртөмтгий болж буй нь хүн төрөлхтний соёл иргэншлийн  цаашдын оршин тогтнох, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, дэвшил, хүний болон улс үндэстнүүдийн аюулгүй байдалд ноцтой бэрхшээл учруулж байгаа өнөө үед энэхүү чуулганыг зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
Narnii shilneesee saldaggui zavaan novsh, Zasgiin gazart duudagdaad yarij baihdaa ch narnii shilnees saldaggui oi gutam uher
2012-09-18
gazrin panzchin m.enhboldin naiz luivarchin amgalanbaatarig zailuulj ATG shalgah boloogui gej uu?ene hulgaich dargin suudlaa ashiglaj gen.Dashaas iluu luivar hiisen hun!
2012-09-18
zoo zoo heneerhed yahav yu meddegtei yu yariad baigaan
2012-09-17
GAZAR HODLOLT YAHAV EE TA OOROO HEZEE HODLOHIIN BE HURDLAARAI
2012-09-17
ene darga ter avrah angiin darga ch gen uu zahiral ch gene yy teneg yumaa halahgyin baih daa hairan saihan zaluugiin eruul mendeer toglood hemegch ygyi suugaad baihad yu harj bainaa bas l ooriih ni gar hol yum baihdaa
2012-09-17
saraa:
ene hyniig zailuulaach
2012-09-17
1 ix udaxgui blgui dee xoorxii.
2012-09-17
idej uuj hanasan bol odoo buu daaa
2012-09-17