Капитал банк Сэлэнгэ аймагт салбар нээв
2012-09-18

Банк санхүүгийн салбарын анхдагч Капитал банк өнгөрсөн долоо хоногт манай улсын газар тариалангийн бүс  Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод шинэ тооцооны төв нээж, үйл ажиллагааг эхлүүлэв. Улсад хүн амын тоогоор гуравт ордог Сэлэнгэ аймагт тооцооны төв нээснээр олон улсын дээд зэрэглэлийн нууцлалтай EMV chip карт, олон улсын мөнгөн гуйвуулгын Coinstar, MoneyGram, Юанийн гуйвуулгын үйлчилгээ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагаас санхүүжиж байгаа хоёр үе шаттай төслийн зээл, ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл  зэрэг манай банкны шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг нутгийн иргэд авах боломж бүрдлээ. Мөн сүүлийн үед харилцагчдын талархлыг хүлээж байгаа юанийн гуйвуулгын үйлчилгээг шинэ салбарын харилцагчид авч болно. Энэхүү үйлчилгээ нь БНХАУ-ын бүх хот, мужид 5-20-хон минутанд гуйвуулдаг бөгөөд үйлчилгээний шимтгэлээс 50-100% чөлөөлөх хөнгөлөлтийн аян зарласныг дашрамд дуулгая.  Шинэ тооцооны төв нээсэнтэй холбогдуулан данс нээлгэж байгаа харилцагч, хадгаламж эзэмшигчийг урамшуулах нэг сарын аян хэрэгжүүлж байна. Капитал банк гадаад, дотоодын эх үүсвэрээр  жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл олгох талаар идэвхтэй ажиллаж байгаа тул Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч нар  бага хүүтэй, урт хугацаатай зээл авч жижиг, дунд үйлдвэр өргөжүүлэх их боломж нээгдлээ.
Shuud.mn
Сонин хачин